Сэрэмжлүүлэг мэдээ:

ҮЕРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ 2022-07-04.

         Ойрын өдрүүдэд түр зуурын усархаг аадар бороо орох төлөвтэй байгаа тул  гол мөрний эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдүүдийг зориулалтын бус найдвар муутай хөвөгч ашиглан голд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Архангай аймаг УЦУОШТөв

Ус судлалын салбар

Нийтэлсэн огноо: 2024/04/24