Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

Цэцэрлэг хотын 04-р сарын агаарын чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2020-05-31 05:36:55

   Цэцэрлэг хотын агаарын чанарыг агаар бохирдуулагч бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, нүүрстөрөгчийн дутуу исэл /СО/ автомат болон химийн аргаар тодорхойлж байна.

       04-р сарын байдлаар агаар бохирдуулагч хүхэрлэг хий (SO2) дундаж агууламж 0.008 мг/м3, хамгийн их агууламж 0.063 мг/м3, азотын давхар ислийн (NO2) дундаж агууламж 0.011 мг/м3, хамгийн их агууламж 0.068 мг/м3 байсан ба MNS4585:2016 стандарт харьцуулахад хүлцэх агууламжаас давж бохирдсон тохиолдолгүй.

       Энэ сарын агаарын бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны 04-р сартай харьцуулахад хүхэрлэг хий/SO2/-н болон азотын давхар исл /NO2/-ийн дундаж агууламж ихэссэн дүнтэй гарсан байна.

Зураг 1. Өмнөх оны 04-р сарын дундаж агууламжтай

 харьцуулав.

Зураг 2. Агаар бохирдуулагч бодис /SO2/-ийн

04-р сарын явц

Зураг 3. Агаар бохирдуулагч бодис / NO2/-ийн

04-р сарын явц

Нүүрстөрөгчийн дутуу исэл/СО/

        Агаарын чанарын Цэцэрлэг харуулын дүнгээр нүүрстөрөгчийн дутуу исл/СО/-ийн 03-р сарын дундаж агууламж 0.555 мг/м3, хамгийн их агууламж нь 3.35 мг/м3 байсан. АЧС-аас давж бохирдоогүй байсан.

Зураг 3. Агаар бохирдуулагч бодис /СО/-ийн

04-р сарын явц

 

AРХАНГАЙ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ