Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

Цэцэрлэг хотын 10-р сарын агаарын чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-11-15 20:34:44

       Цэцэрлэг хотын агаарын чанарыг агаар бохирдуулагч бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исл/NO2/-ийн нойтон химийн аргаар тодорхойлж байна.

       10-р сарын байдлаар агаар бохирдуулагч хүхэрлэг хий (SO2) дундаж агууламж 0.014 мг/м3, хамгийн их агууламж 0.078 мг/м3, азотын давхар ислийн (NO2) дундаж агууламж 0.021 мг/м3, хамгийн их агууламж 0.061 мг/м3, нүүрстөрөгчийн дутуу ис(CO)-лийн дундаж агууламж 0.76 мг/м3, хамгийн их агууламж нь 2.29 мг/м3  байсан ба MNS 4585:2016 стандарттай харьцуулахад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давж бохирдсон тохиолдолгүй.

       Энэ сарын агаарын бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны 10-р сартай харьцуулахад азотын давхар исэл /NO2/-ийн болон хүхэрлэг хийн /SO2/ дундаж агууламж өссөн дүнтэй гарсан байна.

Зураг 1. Өмнөх оны 10-р сарын дундаж агууламжтай

 харьцуулав.

Зураг 2. Агаар бохирдуулагч бодис /SO2, NO2/-ийн

10-р сарын явц

Зураг 3. Агаар бохирдуулагч бодис /СО/-ийн

10-р сарын явц

 

AРХАНГАЙ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ