Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

Цэцэрлэг хотын 12-р сарын агаарын чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2020-02-24 05:25:20

       Цэцэрлэг хотын агаарын чанарыг агаар бохирдуулагч бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исл/NO2/-ийн нойтон химийн аргаар тодорхойлж байна.

       12-р сарын байдлаар агаар бохирдуулагч хүхэрлэг хий (SO2) дундаж агууламж 0.049 мг/м3, хамгийн их агууламж 0.202 мг/м3, азотын давхар ислийн (NO2) дундаж агууламж 0.020 мг/м3, хамгийн их агууламж 0.064 мг/м3, нүүрстөрөгчийн дутуу ис(CO)-лийн дундаж агууламж 1.28 мг/м3, хамгийн их агууламж нь 3.77 мг/м3  байсан ба MNS 4585:2016 стандарттай харьцуулахад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давж бохирдсон тохиолдолгүй.

       Энэ сарын агаарын бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны 12-р сартай харьцуулахад азотын давхар исэл /NO2/-ийн болон хүхэрлэг хийн /SO2/ дундаж агууламж өссөн дүнтэй гарсан байна.

Зураг 1. Өмнөх оны 12-р сарын дундаж агууламжтай

 харьцуулав.

 

Зураг 2. Агаар бохирдуулагч бодис /SO2, NO2/-ийн

12-р сарын явц

 

Зураг 3. Агаар бохирдуулагч бодис /СО/-ийн

12-р сарын дүнг 10, 11-р сартай харьцуулав.

 

AРХАНГАЙ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ