Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

Цэцэрлэг хотын 01-р сарын агаарын чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2020-06-01 06:20:42

       Цэцэрлэг хотын агаарын чанарыг агаар бохирдуулагч бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, нүүрстөрөгчийн дутуу исэл /СО/ автомат болон автомат бус багажаар хэмжин тодорхойлж байна.

       01-р сарын байдлаар агаар бохирдуулагч хүхэрлэг хий (SO2) дундаж агууламж 0.052 мг/м3, хамгийн их агууламж 0.128 мг/м3, азотын давхар ислийн (NO2) дундаж агууламж 0.020 мг/м3, хамгийн их агууламж 0.048 мг/м3 байсан ба MNS4585:2016 стандарт харьцуулахад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давж бохирдсон тохиолдолгүй.

       Энэ сарын агаарын бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны 01-р сартай харьцуулахад хүхэрлэг хий/SO2/-н агууламж өссөн, азотын давхар исэл /NO2/-ийн дундаж агууламж бага зэрэг буурсан дүнтэй гарсан байна.

Зураг 1. Өмнөх сартай 01-р сарын дундаж агууламжтай

 харьцуулав.

Зураг 2. Агаар бохирдуулагч бодис /SO2, NO2/-ийн

01-р сарын явц        

Нүүрстөрөгчийн дутуу исэл/СО/

        Агаарын чанарын Цэцэрлэг харуулын дүнгээр нүүрстөрөгчийн дутуу исл/СО/-ийн 01-р сарын дундаж агууламж 2.05 мг/м3, хамгийн их агууламж нь 12.64 мг/м3 байсан. АЧС-аас давж бохирдоогүй байсан.

Зураг 3. Агаар бохирдуулагч бодис /СО/-ийн

01-р сарын явц

AРХАНГАЙ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ