Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

Цэцэрлэг хотын 09-р сарын агаарын чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-10-18 10:12:23

Цэцэрлэг хотын 09-р сарын агаарын

чанарын тойм

 

       Цэцэрлэг хотын агаарын чанарыг агаар бохирдуулагч бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исл/NO2/-ийн автомат бус багажаар хэмжин тодорхойлж байна.

09-р сарын байдлаар агаар бохирдуулагч хүхэрлэг хий (SO2) дундаж агууламж 0.004 мг/м3, хамгийн их агууламж 0.012 мг/м3, азотын давхар ислийн (NO2) дундаж агууламж 0.022 мг/м3, хамгийн их агууламж 0.057 мг/м3 байсан ба MNS 4585:2016 стандарттай харьцуулахад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давж бохирдсон тохиолдолгүй.

       Энэ сарын агаарын бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны 09-р сартай харьцуулахад азотын давхар исэл /NO2/-ийн дундаж агууламж өссөн ,  хүхэрлэг хийн /SO2/ дундаж агууламж өссөн дүнтэй гарсан байна.

Зураг 1. Өмнөх оны 09-р сарын дундаж агууламжтай

 харьцуулав.

 

Зураг 2. Агаар бохирдуулагч бодис /SO2, NO2/-ийн

09-р сарын явц

 

AРХАНГАЙ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ