Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

Цэцэрлэг хотын 4-р сарын агаарын чанарын мэдээлэл

Шинэчлэгдсэн: 2019-05-22 23:20:38

       Цэцэрлэг хотын агаарын чанарыг агаар бохирдуулагч бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исл/NO2/-ийн автомат бус багажаар хэмжин тодорхойлж байна.

       04-р сарын байдлаар агаар бохирдуулагч хүхэрлэг хий (SO2) дундаж агууламж 0.007 мг/м3, хамгийн их агууламж 0.042 мг/м3, азотын давхар ислийн (NO2) дундаж агууламж 0.010 мг/м3, хамгийн их агууламж 0.032 мг/м3, нүүрстөрөгчийн дутуу ис(CO)-лийн дундаж агууламж 0.60 мг/м3, хамгийн их агууламж нь 2.07 мг/м3  байсан ба MNS 4585:2016 стандарттай харьцуулахад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давж бохирдсон тохиолдолгүй.

       Энэ сарын агаарын бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны 03-р сартай харьцуулахад азотын давхар исэл /NO2/-ийн болон хүхэрлэг хийн /SO2/ дундаж агууламж өссөн дүнтэй гарсан байна.

Зураг 1. Өмнөх оны 04-р сарын дундаж агууламжтай

 харьцуулав.

Зураг 2. Агаар бохирдуулагч бодис /SO2, NO2/-ийн

04-р сарын явц

Зураг 3. Агаар бохирдуулагч бодис /СО/-ийн

04-р сарын явц

 

AРХАНГАЙ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ