Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

Цэцэрлэг хотын 5-р сарын агаарын чанарын мэдээлэл

Шинэчлэгдсэн: 2019-08-22 00:48:09

       Цэцэрлэг хотын агаарын чанарыг агаар бохирдуулагч бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исл/NO2/-ийн автомат бус багажаар хэмжин тодорхойлж байна.

       05-р сарын байдлаар агаар бохирдуулагч хүхэрлэг хий (SO2) дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их агууламж 0.012 мг/м3, азотын давхар ислийн (NO2) дундаж агууламж 0.015 мг/м3, хамгийн их агууламж 0.047 мг/м3 байсан ба MNS 4585:2016 стандарттай харьцуулахад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давж бохирдсон тохиолдолгүй.

       Энэ сарын агаарын бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны 05-р сартай харьцуулахад азотын давхар исэл /NO2/-ийн болон хүхэрлэг хийн /SO2/ дундаж агууламж өссөн дүнтэй гарсан байна.

Зураг 1. Өмнөх оны 05-р сарын дундаж агууламжтай

 харьцуулав.

Зураг 2. Агаар бохирдуулагч бодис /SO2, NO2/-ийн

05-р сарын явц

AРХАНГАЙ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ