Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

Цэцэрлэг хотын 8-р сарын агаарын чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2018-11-13 06:29:47

       Цэцэрлэг хотын агаарын чанарыг агаар бохирдуулагч бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исл/NO2/-ийн автомат бус багажаар хэмжин тодорхойлж байна.

       08-р сарын байдлаар агаар бохирдуулагч хүхэрлэг хий (SO2) дундаж агууламж 0.001 мг/м3, хамгийн их агууламж 0.002 мг/м3, азотын давхар ислийн (NO2) дундаж агууламж 0.005 мг/м3, хамгийн их агууламж 0.013 мг/м3 байсан ба MNS 4585:2016 стандарт харьцуулахад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давж бохирдсон тохиолдолгүй.

       Энэ сарын агаарын бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны 08-р сартай харьцуулахад азотын давхар исэл /NO2/-ийн дундаж агууламж буурсан дүнтэй гарсан байна.

Зураг 1. Өмнөх оны 08-р сарын дундаж агууламжтай

 харьцуулав.

Зураг 2. Агаар бохирдуулагч бодис /SO2, NO2/-ийн

08-р сарын явц

 

AРХАНГАЙ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ