Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 8 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2018-11-13 19:59:59

           Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Гичгэнэ, Тэрхийн цагаан нуур, Суман, Орхон, Хануй, Хойд тамир, Өгий нуур, Урд тамир дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 9сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2018 оны 8-р сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS 4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ. 

                                                                                                                                                                                                                                                                                               1 дүгээр хүснэгт

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй

Гичгэнэ-Тариат Голын хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=6.86 буюу саармаг, эрдэсжилт 45.4 мг/л буюу  маш бага эрдэсжилтэй, усны хатуулаг 0.40 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.

Тэрхийн цагаан нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=6.90 буюу саармаг, эрдэсжилт 99.6 мг/л буюу  маш бага эрдэсжилтэй, усны хатуулаг 0.72 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.

Суман-Тариат Голын хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=6.24 буюу сул хүчиллэг, эрдэсжилт 91.7 мг/л буюу  маш бага эрдэсжилтэй, усны хатуулаг 0.72 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.

Өгий нуур- Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.23 буюу саармаг, эрдэсжилт 501.4 мг/л буюу их эрдэсжилтэй, усны хатуулаг 1.84 мг-экв/л буюу зөөлөн устай байв. Усан дахь бусад хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.

Их тамир-Хойд тамир Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=6.48 буюу сул хүчиллэг, эрдэсжилт 63.2 мг/л буюу маш бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 0.44 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, нуурын ус цэвэр байлаа.

Орхон-Өлзийт Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=6.19 буюу сул хүчиллэг, эрдэсжилт 129.5 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 0.76 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, нуурын ус цэвэр байлаа.

Хануй-Эрдэнэмандал Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=7.52 буюу сул шүлтлэг, эрдэсжилт 167.8 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 0.88 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, нуурын ус цэвэр байлаа

Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 55.6-66.2 мг/л, орчин рН=7.04-7.23 буюу саармаг,  усны хатуулаг 0.48-0.60 мг-экв/л буюу маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэс азотын бохирдолгүй  байлаа.

 

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа хаягдал бохир ус цэвэршилт 56.3% гарсан байна.

Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад перманганатын исэлдэх чадвар /ПИЧ/ 2.4 дахин, биохимийн хүчилтөрөгч 2.5 дахин, нийт азотын агууламж 1.7 дахин  давж бохирдсон байв.

Дүгнэлт: Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 8 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд цэгүүд орчмын ус, нуурын ус органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй цэвэр байлаа.

Хаягдал ус цэвэрлэх “Ундарга” ХХК-ний цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 56.3 %-ийн цэвэршилттэй байсан байна.

 

АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 10 дугаар сарын тойм 2018-11-05 1970-01-01 15
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 09 дүгээр сарын тойм 2018-10-03 1970-01-01 54
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 7-сарын тойм 2018-08-01 1970-01-01 90
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 6-р сарын тойм 2018-07-02 1970-01-01 123
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 5-р сарын тойм 2018-06-06 1970-01-01 152
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 4 дүгээр сарын тойм 2018-05-04 1970-01-01 143
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 3 дугаар сарын тойм 2018-04-05 1970-01-01 185
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 2 дугаар сарын тойм 2018-03-06 1970-01-01 202
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 01 дугаар сарын тойм 2018-02-05 1970-01-01 216
Туул голын усны чанарын 2016 оны 8 дугаар сарын төлөв байдал 2016-10-17 1970-01-01 196