Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 11-р сарын тойм

Шинэчлэгдсэн: 2020-02-24 07:24:43

1.Гадаргын усны чанар

Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Өгий нуур- Өгий нуур, Урд тамир дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 3 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2019 оны 11-р сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

Хүснэгт-1

 

 

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Өгий нуур- Өгий нуур

 

 

6.3

0.12

0.001

0.039

2

Урд тамир дээд

12.30

2.0

0.4

0.07

0.001

0.022

3

Урд тамир доод

12.45

2.4

0.2

0.06

0.002

0.031

Усны чанарын стандарт

MNS4586:98

6.0 багагүй

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.

Өгий нуур- Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.80 буюу  cул шүлтлэг, эрдэсжилт 506.8 мг/л буюу их эрдэсжилтэй буюу өмнөх сартай харьцуулахад бага зэрэг буурсан байна, усны хатуулаг 3.53 мг-экв/л буюу боломжийн зөөлөн устай байна. Усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.

 

Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт 78.8-98.1 мг/л, усны орчин рН=7.23-7.54 буюу сул шүлтлэг,  усны хатуулаг 0.65-1.03мг-экв/л буюу маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэс азотын бохирдолгүй  байлаа.

Дүгнэлт: Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 11 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс Өгий нуур, Урд тамир дээд, доод хяналтын-шинжилгээний цэгүүдийн орчмын ус органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй цэвэр байлаа.

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулан 2-р хүснэгтэнд харуулав.

Хүснэгт-2

Хаягдал ус цэвэрлэх “Ундарга” ХХК-ний цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 75.0%-ийн цэвэршилттэй байсан ба цэвэршүүлж гарсан хаягдал усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 1 дахин,  нийт азотын агууламж 2.5 дахин, фосфорын агууламж 2.3 дахин, жинлэгдэгч бодисын агууламж 4.9 дахин давсан бохирдолтой хаягдал усыг байгальд нийлүүлсэн байна.

 

 

АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 01 дугаар сарын тойм 2020-02-03 1970-01-01 10
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 12-р сарын тойм 2019-12-30 1970-01-01 25
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 10-р сарын тойм 2019-11-06 1970-01-01 129
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 9-р сарын чанарын тойм 2019-10-03 1970-01-01 217
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 8-р сарын чанарын тойм 2019-08-30 1970-01-01 161
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын тойм 2019-08-01 1970-01-01 140
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 6 дугаар сарын тойм 2019-07-16 1970-01-01 85
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 05-р сарын чанарын тойм 2019-06-05 1970-01-01 108
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 4-р сарын чанарын тойм 2019-05-06 1970-01-01 143
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 3-р сарын чанарын тойм 2019-04-09 1970-01-01 154
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 2-р сарын сарын тойм 2019-03-06 1970-01-01 174
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 01 дугаар сарын тойм 2019-02-02 1970-01-01 236
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 12 дугаар сарын тойм 2019-01-04 1970-01-01 263
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 11 дүгээр сарын тойм 2018-11-30 1970-01-01 294
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 09 дүгээр сарын тойм 2018-10-03 1970-01-01 370
Туул голын усны чанарын 2016 оны 8 дугаар сарын төлөв байдал 2016-10-17 1970-01-01 373