Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-12-09 08:50:00

1.Гадаргын усны чанар

Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Хануй, Хойд тамир, Чулуут, Өгий нуур, Урд тамир дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 7 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2019 оны 7-р сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS 4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

 

 

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

PO4

1

Чулуут-Өндөр-Улаан

 

 

2.4

0.26

0.003

илр

2

Өгийнуур-Өгийнуур

 

 

6.0

0.09

0.001

0.007

3

Чулуут-Чулуут

 

 

13.2

0.16

0.004

0.002

4

Хойд тамир-Ихтамир

 

 

5.0

0.14

0.001

илр

5

Урд тамир дээд

12.3

2.7

2.1

0.22

0.001

0.002

6

Урд тамир доод

11.85

2.9

1.8

0.24

0.002

0.007

7

Хануй-Эрдэнэмандал

 

 

13.5

0.34

0.006

0.034

Усны чанарын стандарт

MNS4586:98

6.0 багагүй

3

10

0.50

0.02

0.10

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй

Өгий нуур- Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=8.49 буюу сул шүлтлэг, эрдэсжилт 558.0 мг/л буюу их эрдэсжилтэй, усны хатуулаг 1.79 мг-экв/л буюу зөөлөн устай байв. Усан дахь бусад хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.

Их тамир-Хойд тамир Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=7.03 буюу саармаг, эрдэсжилт 61.5мг/л буюу маш бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 0.31 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, нуурын ус цэвэр байлаа.

Хануй-Эрдэнэмандал Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=7.50 буюу саармаг, эрдэсжилт 141.7 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 0.74 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Үргэлжилсэн бороо орсны улмаас голын ус үертэй, булингартай байснаас перманганатын исэлдэх чанар ХА-ээс 1.4 дахин давсан байна. Бусад эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.

Чулуут Голын хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=6.61-7.29 буюу саармаг, эрдэсжилт 32.1-103.8 мг/л буюу  маш бага эрдэсжилтэй, усны хатуулаг 0.23-59 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Үргэлжилсэн бороо орсны улмаас Чулуут-Чулуут голын ус үертэй, булингартай байснаас перманганатын исэлдэх чанар ХА-ээс 1.2 дахин давсан мөн эрдэсжилтийн агууламж өмнөх саруудтай харьцуулахад бага гарсан. Бусад эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.

Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 76.1-90.4мг/л, орчин рН=7.42-7.64 буюу саармаг,  усны хатуулаг 0.39-0.47 мг-экв/л буюу маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэс азотын бохирдолгүй  байлаа.

 

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа хаягдал бохир ус цэвэршилт 15.0% гарсан байна.

Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад перманганатын исэлдэх чадвар /ПИЧ/ 2.4дахин, биохимийн хүчилтөрөгч 3.0 дахин, нийт азотын агууламж 2.0 дахин, жинлэгдэх бодис 8.3 дахин давж бохирдсон байв.

 

АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 11-р сарын тойм 2019-12-03 1970-01-01 19
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 10-р сарын тойм 2019-11-06 1970-01-01 99
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 9-р сарын чанарын тойм 2019-10-03 1970-01-01 178
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 8-р сарын чанарын тойм 2019-08-30 1970-01-01 130
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 6 дугаар сарын тойм 2019-07-16 1970-01-01 75
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 05-р сарын чанарын тойм 2019-06-05 1970-01-01 67
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 4-р сарын чанарын тойм 2019-05-06 1970-01-01 111
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 3-р сарын чанарын тойм 2019-04-09 1970-01-01 126
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 2-р сарын сарын тойм 2019-03-06 1970-01-01 142
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 01 дугаар сарын тойм 2019-02-02 1970-01-01 188
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 12 дугаар сарын тойм 2019-01-04 1970-01-01 231
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 11 дүгээр сарын тойм 2018-11-30 1970-01-01 246
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 09 дүгээр сарын тойм 2018-10-03 1970-01-01 330
Туул голын усны чанарын 2016 оны 8 дугаар сарын төлөв байдал 2016-10-17 1970-01-01 338