Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 03 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2020-09-19 17:45:11

1.Гадаргын усны чанар

Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Хойд тамир-Их тамир, Өгий нуур- Өгий нуур, Урд тамир дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 4 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2020 оны 03 дугаар сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

 

 

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Хойд тамир-Их тамир

 

 

0.80

0.04

илр

илр

1

Өгий нуур- Өгий нуур

 

 

8.6

0.16

0.012

0.022

2

Урд тамир дээд

12.75

2.1

1.4

0.07

илр

0.005

3

Урд тамир доод

10.80

0.3

1.6

0.06

илр

илр

Усны чанарын стандарт

MNS4586:98

6.0 багагүй

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.

Хойд тамир-Их тамир  Хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.50 буюу саармаг, эрдэсжилт 123.2 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 1.44 мг-экв/л буюу зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, нуурын ус цэвэр байлаа.

Өгий нуур- Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.49 буюу саармаг, эрдэсжилт 663.3 мг/л буюу их эрдэсжилтэй байна, усны хатуулаг 4.48 мг-экв/л буюу боломжийн зөөлөн устай байв. Бусад хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.

Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 77.3-114.9 мг/л, орчин рН=7.40-7.53 буюу саармаг болон сул шүлтлэг,  усны хатуулаг 0.84-1.29 мг-экв/л буюу маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэс азотын бохирдолгүй  байлаа.

 

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа хаягдал бохир ус цэвэршилт 84.0% гарсан байна.

Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад нийт азотын агууламж 1.5 дахин зөвшөөрөгдөх хэмжээс давж бохирдсон байв.

Дүгнэлт: Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 03 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс Хойд тамир-Их тамир, Өгий нуур харуулын Өгий нуур, Урд тамир дээд, доод хяналтын-шинжилгээний цэгүүдийн орчмын ус органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй цэвэр байлаа.

Архангай аймаг Эрдэнэбулган сумын хаягдал ус цэвэрлэх “Ундарга” ХХК-ний цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 84.0 %-ийн цэвэршилттэй байсан байна.

 

АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 8 дугаар сарын тойм 2020-09-02 1970-01-01 10
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 7 дугаар сарын тойм 2020-08-06 1970-01-01 20
Архангай аймгийн гадаргын усны 2020 оны 06-р сарын чанарын тойм 2020-07-10 1970-01-01 45
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 5 дугаар сарын тойм 2020-06-09 1970-01-01 31
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 4 дүгээр сарын тойм 2020-05-08 1970-01-01 50
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 02 дугаар сарын тойм 2020-03-06 1970-01-01 98
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 01 дугаар сарын тойм 2020-02-03 1970-01-01 105
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 12-р сарын тойм 2019-12-30 1970-01-01 118
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 11-р сарын тойм 2019-12-03 1970-01-01 144
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 10-р сарын тойм 2019-11-06 1970-01-01 208
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 9-р сарын чанарын тойм 2019-10-03 1970-01-01 282
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 8-р сарын чанарын тойм 2019-08-30 1970-01-01 239
Туул голын усны чанарын 2016 оны 8 дугаар сарын төлөв байдал 2016-10-17 1970-01-01 438