Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 5 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2020-09-20 05:16:38

1.Гадаргын усны чанар

Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Суман-Тариат, Гичгэнэ-Тариат, Хануй-Эрдэнэмандал, Чулуут-Чулуут, Чулуут-Өндөр-улаан, Хойд тамир-Их тамир, Орхон-Өлзийт, Өгий нуур- Өгий нуур, Урд тамир дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 10 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2020 оны 5-р сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

 

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Гичгэнэ-Тариат

 

 

1.8

0.01

0.003

0.016

2

Суман-Тариат

 

 

3.1

0.01

0.006

0.006

3

Өгийнуур-Өгийнуур

 

 

3.9

0.06

0.007

0.001

4

Чулуут-Чулуут

 

 

1.6

0.02

0.002

0.003

5

Хануй-Эрдэнэмандал

 

 

1.8

0.04

0.005

0.002

6

Орхон-Өлзийт

 

 

2.1

0.01

0.002

0.003

7

Цэцэрлэг-дээд

10.04

1.13

0.3

илр

0.001

0.002

8

Цэцэрлэг-доод

9.72

0.97

0.5

0.01

0.001

0.002

9

Чулуут-Өндөр-Улаан

 

 

1.8

0.01

0.003

0.001

10

Хойд тамир-Их тамир

 

 

0.8

илр

0.001

0.004

Усны чанарын стандарт

MNS4586:98

6.0 багагүй

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.

Гичгэнэ-Тариат Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.50 буюу саармаг, усны хатуулаг 0.65 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, нуурын ус цэвэр байлаа.

Суман-Тариат Голын хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=7.66 буюу сул шүлтлэг, усны хатуулаг 1.29 мг-экв/л буюу зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.

Өгий нуур- Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.88 буюу сул шүлтлэг, усны хатуулаг 3.61 мг-экв/л буюу зөөлөн устай байв. Бусад хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.

Чулуут Голын хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.73-8.03 сул шүлтлэг , усны хатуулаг 1.22-1.52 мг-экв/л зөөлөн, маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, нуурын ус цэвэр байлаа.

Хануй-Эрдэнэмандал Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=7.87 сул шүлтлэг, усны хатуулаг 2,17 мг-экв/л буюу зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис ХА-аас давсан бохирдолгүй байна.

Орхон-Өлзийт голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=7.22 буюу саармаг, усны хатуулаг 1.75 мг-экв/л буюу зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.

Урдтамир- Цэцэрлэг дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, орчин рН=7.55-7.57 буюу саармаг болон сул шүлтлэг,  усны хатуулаг 0.78-1.03 мг-экв/л буюу маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэс азотын бохирдолгүй  байлаа.

Хойд тамир-Их тамир Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=7.49 саармаг, усны хатуулаг 1.10 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис ХА-аас давсан бохирдолгүй байна.

 

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийгддэг.

Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад жинлэгдэх бодис 2.1 мг/л давсан, нийт азотын агууламж 1.9 дахин зөвшөөрөгдөх хэмжээс давж бохирдсон байв.

Дүгнэлт: Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 5-р сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд цэгүүд орчмын ус органик бодисын бохирдолгүй гол болон нуурын усан дахь эрдэс азотын агууламж хэвийн байлаа.

Архангай аймаг Эрдэнэбулган сумын хаягдал ус цэвэрлэх “Ундарга” ХХК-ний цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 96.6 %-ийн цэвэршилттэй байсан байна.

 

АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 8 дугаар сарын тойм 2020-09-02 1970-01-01 9
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 7 дугаар сарын тойм 2020-08-06 1970-01-01 20
Архангай аймгийн гадаргын усны 2020 оны 06-р сарын чанарын тойм 2020-07-10 1970-01-01 45
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 4 дүгээр сарын тойм 2020-05-08 1970-01-01 50
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 03 дугаар сарын тойм 2020-04-03 1970-01-01 45
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 02 дугаар сарын тойм 2020-03-06 1970-01-01 98
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 01 дугаар сарын тойм 2020-02-03 1970-01-01 105
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 12-р сарын тойм 2019-12-30 1970-01-01 117
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 11-р сарын тойм 2019-12-03 1970-01-01 143
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 10-р сарын тойм 2019-11-06 1970-01-01 208
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 9-р сарын чанарын тойм 2019-10-03 1970-01-01 282
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 8-р сарын чанарын тойм 2019-08-30 1970-01-01 239
Туул голын усны чанарын 2016 оны 8 дугаар сарын төлөв байдал 2016-10-17 1970-01-01 438