Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 7 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2020-10-28 12:43:50

1.Гадаргын усны чанар

Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Хануй-Эрдэнэмандал, Чулуут-Чулуут, Чулуут-Өндөр-улаан, Хойд тамир-Их тамир, Орхон-Өлзийт, Өгий нуур- Өгий нуур, Урд тамир дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 8 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2020 оны 7-р сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

 

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Орхон-Өлзийт

 

 

3,7

0.02

0.005

0.017

2

Өгийнуур-Өгийнуур

 

 

10,0

0.04

0.004

0.004

3

Чулуут- Өндөр-Улаан

 

 

1.0

0.01

0.011

0.003

4

Чулуут-Чулуут

 

 

3,1

0.01

0.005

И-гүй

5

Хануй-Эрдэнэмандал

 

 

8,1

0.02

0.020

0.023

6

Цэцэрлэг-дээд

10,69

1.9

2,3

0,03

0.003

0.011

7

Цэцэрлэг-доод

9.72

0.6

2,8

0.04

0.005

0.006

8

Хойд тамир-Их тамир

 

 

1,9

0,04

0.005

0.001

Усны чанарын стандарт

MNS4586:98

6.0 багагүй

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, и-гүй -илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.

Орхон-Өлзийт Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=7.57 буюу саармаг, усны хатуулаг 0.86 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.

 Өгий нуур- Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=8,22 буюу сул шүлтлэг, усны хатуулаг 1,66  мг-экв/л буюу зөөлөн устай байв. Бусад хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.

Чулуут-Өндөр-улаан Голын хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд усны орчин рН=7,70 сул шүлтлэг , усны хатуулаг 0,68 мг-экв/л  маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.

Хануй-Эрдэнэмандал Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=7.46 саармаг, усны хатуулаг 1,01 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис ХА-аас давсан бохирдолгүй байна.

Чулуут-Чулуут голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=7,60 буюу сул шүлтлэг,  усны хатуулаг 0,50 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.

Урдтамир- Цэцэрлэг дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, орчин рН=7.62-7.73 буюу сул шүлтлэг,  усны хатуулаг 0.46-0,61 мг-экв/л буюу маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэс азотын бохирдолгүй  байлаа.

Хойд тамир-Их тамир Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=7.08 саармаг, усны хатуулаг 0,43 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис ХА-аас давсан бохирдолгүй байна.

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийгдлээ.

Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад жинлэгдэх бодис 1,4 дахин давсан, нийт азотын агууламж 1.6 дахин зөвшөөрөгдөх хэмжээс давж бохирдсон байв.

Дүгнэлт: Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 7-р сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд цэгүүд орчмын ус органик бодисын бохирдолгүй гол болон нуурын усан дахь эрдэс азотын агууламж хэвийн байлаа.

Архангай аймаг Эрдэнэбулган сумын хаягдал ус цэвэрлэх “Ундарга” ХХК-ний цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 97,7%-ийн цэвэршилттэй байсан байна.

АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН

 БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 9-р сарын тойм 2020-10-02 1970-01-01 9
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 8 дугаар сарын тойм 2020-09-02 1970-01-01 23
Архангай аймгийн гадаргын усны 2020 оны 06-р сарын чанарын тойм 2020-07-10 1970-01-01 51
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 5 дугаар сарын тойм 2020-06-09 1970-01-01 34
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 4 дүгээр сарын тойм 2020-05-08 1970-01-01 53
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 03 дугаар сарын тойм 2020-04-03 1970-01-01 50
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 02 дугаар сарын тойм 2020-03-06 1970-01-01 102
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 01 дугаар сарын тойм 2020-02-03 1970-01-01 109
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 12-р сарын тойм 2019-12-30 1970-01-01 126
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 11-р сарын тойм 2019-12-03 1970-01-01 153
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 10-р сарын тойм 2019-11-06 1970-01-01 218
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 9-р сарын чанарын тойм 2019-10-03 1970-01-01 290
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 8-р сарын чанарын тойм 2019-08-30 1970-01-01 251
Туул голын усны чанарын 2016 оны 8 дугаар сарын төлөв байдал 2016-10-17 1970-01-01 444