Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 09 дүгээр сарын тойм

Шинэчлэгдсэн: 2018-11-14 21:41:43

1.Гадаргын усны чанар

Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Өгий нуур- Өгий нуур, Тэрхийн цагаан нуур -Тариат, Урд тамир дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 4 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2018 оны 09-р сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

                                                                                                                                                                                                                                                                                                                      Хүснэгт-1

                      Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.

Өгий нуур- Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.35 буюу сул шүлтлэг, эрдэсжилт 481.9 мг/л буюу их эрдэсжилтэй буюу өмнөх сартай харьцуулахад бага зэрэг буурсан байна, усны хатуулаг 1.92 мг-экв/л буюу зөөлөн устай байв. Усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.

Тэрхийн цагаан нуур -Тариат  Нуурын усны хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=6.80 буюу саармаг, эрдэсжилт 98.3 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 0.72 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, нуурын ус цэвэр байлаа.

Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 55.3-64.2 мг/л, орчин рН=6.22-6.37 буюу сул хүчиллэг,  усны хатуулаг 0.48 мг-экв/л буюу маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэс азотын бохирдолгүй  байлаа.

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулан 2-р хүснэгтэнд харуулав.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Хүснэгт-2

Дүгнэлт: Архангай аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 09 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс Өгий нуур, Их тамир-Хойд тамир, Урд тамир дээд, доод хяналтын-шинжилгээний цэгүүдийн орчмын ус органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй цэвэр байлаа.

 

АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 10 дугаар сарын тойм 2018-11-05 1970-01-01 15
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 8 дугаар сарын тойм 2018-09-05 1970-01-01 79
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 7-сарын тойм 2018-08-01 1970-01-01 90
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 6-р сарын тойм 2018-07-02 1970-01-01 123
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 5-р сарын тойм 2018-06-06 1970-01-01 152
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 4 дүгээр сарын тойм 2018-05-04 1970-01-01 143
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 3 дугаар сарын тойм 2018-04-05 1970-01-01 186
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 2 дугаар сарын тойм 2018-03-06 1970-01-01 202
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 01 дугаар сарын тойм 2018-02-05 1970-01-01 216
Туул голын усны чанарын 2016 оны 8 дугаар сарын төлөв байдал 2016-10-17 1970-01-01 196