Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 10 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2018-11-13 14:07:44

1.Гадаргын усны чанар

      Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Хойдтамир-Ихтамир, Гичгэнэ-Тариат, Хануй-Эрдэнэмандал, Чулуут, Орхон-Өлзийт, Суман-Тариат, Өгий нуур- Өгий нуур, Урд тамир дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 10 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2018 оны 10-р сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

 

 

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

 

Хойдтамир-Ихтамир

 

 

2.4

0.13

0.003

0.005

1

Өгийнуур-Өгийнуур

 

 

5.9

0.14

0.021

0.005

2

Гичгэнэ-Тариат

 

 

3.2

0.16

0.005

0.003

3

Урд тамир дээд

11.09

4.3

1.3

0.06

0.002

0.003

4

Урд тамир доод

11.95

5.0

1.4

0.09

0.015

0.003

5

Чулуут-Өндөр-Улаан

 

 

2.3

0.03

0.010

0.005

6

Чулуут-Чулуут

 

 

2.4

0.04

илр

0.003

7

Орхон-Өлзийт

 

 

1.4

0.03

0.010

0.008

8

Суман-Тариат

 

 

3.5

0.12

0.003

0.008

9

Хануй-Эрдэнэмандал

 

 

3.9

0.15

0.002

0.008

Усны чанарын стандарт

MNS4586:98

6.0 багагүй

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.

Их тамир-Хойд тамир Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=6.12 буюу сул хүчиллэг, эрдэсжилт 62.7 мг/л буюу маш бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 0.52 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, нуурын ус цэвэр байлаа.

Өгий нуур- Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.16 буюу саараг, эрдэсжилт 489.0 мг/л буюу дунд зэргийн эрдэсжилтэй буюу өмнөх сартай харьцуулахад бага зэрэг буурсан байна, усны хатуулаг 1.80 мг-экв/л буюу зөөлөн устай байв. Усан дахь органик бодис болох фторын агууламж 1.1 дахин стандартаас давсан, эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.

Гичгэнэ-Тариат Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=6.18 буюу сул хүчиллэг, эрдэсжилт 67.8 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 0.56 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, нуурын ус цэвэр байлаа.

Орхон-Өлзийт Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=6.45 буюу сул хүчиллэг, эрдэсжилт 143.8 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 0.84 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, нуурын ус цэвэр байлаа.

Хануй-Эрдэнэмандал Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=6.31 буюу сул хүчиллэг, эрдэсжилт 169.4 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 0.80 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, нуурын ус цэвэр байлаа

Чулуут Голын хяналт-шинжилгээний цэгүүдээс усны 2 сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=6.73-7.28 буюу саармаг, эрдэсжилт 79.9-102.1 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 0.64-0.72 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, нуурын ус цэвэр байлаа.

Суман-Тариат Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=6.19 буюу сул хүчиллэг, эрдэсжилт 95.3 мг/л буюу маш бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 0.72 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, нуурын ус цэвэр байлаа.

Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 61.2-70.4 мг/л, орчин рН=6.10-6.28 буюу сул хүчиллэг,  усны хатуулаг 0.46-0.56 мг-экв/л буюу маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэс азотын бохирдолгүй  байлаа.

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулан 2-р хүснэгтэнд харуулав.

Хүснэгт-2

Цэг

рН

Жинлэгдэгч Бодис мг/л

БПК5 мг/л

ПИЧ мг/л

NH4 мг/л

NO2 мг/л

NO3 мг/л

P мг/л

цэвэрлэгээний чанар %

Гарах

7.03

6.8

40.4

54.8

56.90

1.100

8.80

0.160

40

Орох

7.49

11.2

101.0

57.5

 

 

 

 

 

MNS 4943:2015

 6-9

30

20

 20

15

1.5

 

Дүгнэлт: Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 10 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Өгий нуур- Өгий нуурийн усан дахь органик бодис болох фторын агууламж 1.1 дахин стандартаас давсан бол бусад цэгүүдийн орчмын ус органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй цэвэр байлаа.

Хаягдал ус цэвэрлэх “Ундарга” ХХК-ний цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 40%-ийн цэвэршилттэй байсан байна. Цэвэршүүлж гарсан хаягдал усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч ЗДХ-ээс 2.02 дахин,  перманатын исэлдэх чанар 2.74 дахин, нийт азотын агууламж 4.45 дахин, фосфорийн агууламж 1.07 дахин давсан бохирдолтой хаягдал усыг байгальд нийлүүлсэн байна

 

АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 09 дүгээр сарын тойм 2018-10-03 1970-01-01 55
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 8 дугаар сарын тойм 2018-09-05 1970-01-01 79
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 7-сарын тойм 2018-08-01 1970-01-01 90
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 6-р сарын тойм 2018-07-02 1970-01-01 123
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 5-р сарын тойм 2018-06-06 1970-01-01 152
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 4 дүгээр сарын тойм 2018-05-04 1970-01-01 143
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 3 дугаар сарын тойм 2018-04-05 1970-01-01 186
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 2 дугаар сарын тойм 2018-03-06 1970-01-01 202
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 01 дугаар сарын тойм 2018-02-05 1970-01-01 216
Туул голын усны чанарын 2016 оны 8 дугаар сарын төлөв байдал 2016-10-17 1970-01-01 196