Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 01 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-12-10 02:53:10

1.Гадаргын усны чанар

         Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Өгий нуур- Өгий нуур, Урд тамир дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 3 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2019 оны 01 дугаар сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

 

 

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

PO4

1

Өгий нуур- Өгий нуур

 

 

0.6

0.03

0.002

0.003

2

Урд тамир дээд

8.62

3.2

0.7

0.04

0.002

0.003

3

Урд тамир доод

8.12

3.4

5.4

0.21

0.003

0.008

Усны чанарын стандарт

MNS4586:98

6.0 багагүй

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.

Өгий нуур- Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.55 буюу сул шүлтлэг, эрдэсжилт 628.4 мг/л буюу их эрдэсжилтэй буюу өмнөх сартай харьцуулахад өссөн байна, усны хатуулаг 2.20 мг-экв/л буюу зөөлөн устай байв. Усан дахь бусад хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.

Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 73.2-109.8 мг/л, орчин рН=6.17-6.58 буюу сул хүчиллэг болон саармаг,  усны хатуулаг 0.48-0.68 мг-экв/л буюу маш зөөлөн устай, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч болон эрдэс азотын бохирдолгүй  байлаа.

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

       Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулан 2-р хүснэгтэнд харуулав.

Цэг

рН

Жинлэгдэгч бодис мг/л

БПК5 мг/л

ПИЧ мг/л

NH4 мг/л

NO2 мг/л

NO3 мг/л

4 мг/л

Цэвэрлэгээний чанар %

Гарах

6.64

44.4

46.8

41.4

61.20

2.630

5.3

1.160

55.8

Орох

7.60

51.8

106.0

49.2

 

 

 

 

 

MNS4943:2015

6-9

30

20

20

15

1.5

 

 

       Дүгнэлт: Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 01 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Өгий нуур- Өгий нуур болон Урд тамир дээд, доод усан дахь органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй цэвэр байлаа.

Хаягдал ус цэвэрлэх “Ундарга” ХХК-ний цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 55.8%-ийн цэвэршилттэй байсан байна. Цэвэршүүлж гарсан хаягдал усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч ЗДХ-ээс 2.3 дахин, жинлэгдэгч бодис 1.5 дахин, перманатын исэлдэх чанар 2.1 дахин, нийт азотын агууламж 4.6 дахин давсан бохирдолтой хаягдал усыг байгальд нийлүүлсэн байна

 

АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 11-р сарын тойм 2019-12-03 1970-01-01 19
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 10-р сарын тойм 2019-11-06 1970-01-01 99
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 9-р сарын чанарын тойм 2019-10-03 1970-01-01 178
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 8-р сарын чанарын тойм 2019-08-30 1970-01-01 130
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын тойм 2019-08-01 1970-01-01 110
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 6 дугаар сарын тойм 2019-07-16 1970-01-01 75
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 05-р сарын чанарын тойм 2019-06-05 1970-01-01 67
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 4-р сарын чанарын тойм 2019-05-06 1970-01-01 111
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 3-р сарын чанарын тойм 2019-04-09 1970-01-01 126
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 2-р сарын сарын тойм 2019-03-06 1970-01-01 142
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 12 дугаар сарын тойм 2019-01-04 1970-01-01 231
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 11 дүгээр сарын тойм 2018-11-30 1970-01-01 246
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 09 дүгээр сарын тойм 2018-10-03 1970-01-01 330
Туул голын усны чанарын 2016 оны 8 дугаар сарын төлөв байдал 2016-10-17 1970-01-01 338