Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 9-р сарын тойм


1.Гадаргын усны чанар
Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Өгийнуур, Тэрхийн цагаан нуур, Орхон-Өлзийт, Урд тамир дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 5 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2020 оны 9-р сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№
|
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Тэрхийн цагаан нуур |
|
|
4,4 |
0,19 |
0,001 |
0,002 |
2 |
Өгийнуур |
|
|
8,2 |
0,36 |
0,001 |
0,013 |
3 |
Орхон-Өлзийт |
|
|
6,6 |
0,15 |
0,001 |
0,005 |
4 |
Урд тамир дээд |
10,27 |
6,04 |
3,0 |
0,17 |
0,002 |
0,004 |
5 |
Урд тамир доод |
8,03 |
4,41 |
2,0 |
0,04 |
0,002 |
0,005 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, и-гүй -илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Тэрхийн цагаан нуур хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=8.14 буюу шүлтлэг, усны хатуулаг 0,68 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, нуурын ус цэвэр байлаа.
Өгий нуур- Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=9.22 буюу шүлтлэг, усны хатуулаг 1.76 мг-экв/л буюу зөөлөн устай байв. Бусад хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.
Орхон-Өлзийт Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=7,67 буюу сул шүлтлэг, усны хатуулаг 0,76 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.
Урдтамир- Цэцэрлэг дээд, доод Хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, орчин рН=7.94-7,96 буюу сул шүлтлэг, усны хатуулаг 0.44-0,52 мг-экв/л буюу маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэс азотын бохирдолгүй байлаа.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийгдлээ.
Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад жинлэгдэх бодис 1,8 дахин давсан, ПИЧ зөвшөөрөгдөх хэмжээнд, нийт азотын агууламж 4,8 дахин зөвшөөрөгдөх хэмжээс давж бохирдсон байв.
Дүгнэлт: Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 9-р сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд цэгүүд орчмын ус органик бодисын бохирдолгүй гол болон нуурын усан дахь эрдэс азотын агууламж хэвийн байлаа.
Архангай аймаг Эрдэнэбулган сумын хаягдал ус цэвэрлэх “Ундарга” ХХК-ний цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 59,67 %-ийн цэвэршилттэй байсан байна.
АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН
БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ