Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Архангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 7 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2021-09-16 12:51:03

Архангай аймгийн гадаргын усны чанарын

 2021 оны 7 дугаар сарын тойм

 

1.Гадаргын усны чанар

Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Хануй-Эрдэнэмандал, Чулуут-Чулуут, Чулуут-Өндөр-улаан, Хойд тамир-Их тамир, Орхон-Өлзийт, Өгий нуур- Өгий нуур, Урд тамир дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 8 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2021 оны 7-р сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ. 1 дүгээр хүснэгт

 

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Орхон-Өлзийт

 

 

8.1

0.07

0.003

0.005

2

Өгийнуур-Өгийнуур

 

 

   8.4

0.17

0.004

0.013

3

Чулуут- Өндөр-Улаан

 

 

7.1

0.11

0.003

0.017

4

Чулуут-Чулуут

 

 

2.9

0.15

0.001

0.002

5

Хануй-Эрдэнэмандал

 

 

11.6

0.13

0.001

0.009

6

Цэцэрлэг-дээд

9.07

4.23

3.9

0,13

0.002

0.003

7

Цэцэрлэг-доод

7.85

4.68

4.2

0.15

0.003

0.004

8

Хойд тамир-Их тамир

 

 

   11.0

0.06

0.001

0.004

Усны чанарын стандарт

MNS4586:98

6.0 багагүй

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, и-гүй -илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.

Орхон-Өлзийт Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=8.07 буюу сул шүлтлэг, усны хатуулаг 0.96 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.

 Өгий нуур- Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=9,43 буюу  шүлтлэг, усны хатуулаг 1,80 мг-экв/л буюу зөөлөн устай байв. Бусад хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.

Чулуут-Өндөр-улаан Голын хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд усны орчин рН=8,32 сул шүлтлэг , усны хатуулаг 0,52 мг-экв/л  маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.

Хануй-Эрдэнэмандал Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=8,23 буюу шүлтлэг, усны хатуулаг 1,00 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис ХА-аас давсан бохирдолгүй байна.

Чулуут-Чулуут голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=8,55 буюу  шүлтлэг,  усны хатуулаг 0,36 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.

Урдтамир- Цэцэрлэг дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, орчин рН=8,19-8,33  буюу шүлтлэг,  усны хатуулаг 0.48-0,52 мг-экв/л буюу маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэс азотын бохирдолгүй  байлаа.

Хойд тамир-Их тамир Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=7.31 саармаг, усны хатуулаг 0,36 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис ХА-аас давсан бохирдолгүй байна.

 

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийгдлээ.

Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад жинлэгдэх бодис 4,3 дахин давсан, нийт азотын агууламж 1.1 дахин зөвшөөрөгдөх хэмжээс давж бохирдсон байв.

Дүгнэлт: Архангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 7-р сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд цэгүүд орчмын ус органик бодисын бохирдолгүй гол болон нуурын усан дахь эрдэс азотын агууламж хэвийн байлаа.

Архангай аймаг Эрдэнэбулган сумын хаягдал ус цэвэрлэх “Ундарга” ХХК-ний цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 85,9%-ийн цэвэршилттэй байсан байна.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 8 дугаар сарын тойм 2021-09-09 1970-01-01 14
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 5 дугаар сарын тойм 2021-07-27 1970-01-01 159
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 6 дугаар сарын тойм 2021-07-27 1970-01-01 157
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 3 дугаар сарын тойм 2021-05-21 1970-01-01 154
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 4 дугаар сарын тойм 2021-05-21 1970-01-01 63
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 02 дугаар сарын тойм 2021-03-15 1970-01-01 86
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 01 дүгээр сарын тойм 2021-02-10 1970-01-01 95
Архангай аймгийн гадаргын усны 2020 оны 12-р сарын чанарын тойм 2021-01-05 1970-01-01 124
Архангай аймгийн гадаргын усны 2020 оны 11-р сарын чанарын тойм 2020-12-11 1970-01-01 157
Архангай аймгийн гадаргын усны 2020 оны 10-р сарын чанарын тойм 2020-10-31 1970-01-01 209
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 9-р сарын тойм 2020-10-02 1970-01-01 94
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 8 дугаар сарын тойм 2020-09-02 1970-01-01 106
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 7 дугаар сарын тойм 2020-08-06 1970-01-01 97
Архангай аймгийн гадаргын усны 2020 оны 06-р сарын чанарын тойм 2020-07-10 1970-01-01 153
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 5 дугаар сарын тойм 2020-06-09 1970-01-01 112
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 4 дүгээр сарын тойм 2020-05-08 1970-01-01 119
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 03 дугаар сарын тойм 2020-04-03 1970-01-01 116
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 02 дугаар сарын тойм 2020-03-06 1970-01-01 181
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 01 дугаар сарын тойм 2020-02-03 1970-01-01 186
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 12-р сарын тойм 2019-12-30 1970-01-01 209
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 11-р сарын тойм 2019-12-03 1970-01-01 345
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 10-р сарын тойм 2019-11-06 1970-01-01 312
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 9-р сарын чанарын тойм 2019-10-03 1970-01-01 373
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 8-р сарын чанарын тойм 2019-08-30 1970-01-01 351
Туул голын усны чанарын 2016 оны 8 дугаар сарын төлөв байдал 2016-10-17 1970-01-01 529