Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 8 дугаар сарын тойм


Архангай аймгийн гадаргын усны чанарын
2021 оны 8 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Тэрхийн цагаан нуур, Гичгэнэ-Тариат, Чулуут-Өндөр-Улаан, Суман-Тариат, Өгий нуур-Өгий нуур, Хойд Тамир-Их тамир, Урд тамир дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 8 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2021 оны 8-р сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№
|
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
|
||
1 |
Тэрхийн цагаан нуур |
|
|
3,2 |
0,05 |
0,001 |
0,014 |
|
2 |
Гичгэнэ-Тариат |
|
|
3,6 |
0,11 |
0,001 |
0,015 |
|
3 |
Чулуут-Өндөр-Улаан |
|
|
3,4 |
0,10 |
0,001 |
0,010 |
|
4 |
Суман-Тариат |
|
|
3,7 |
0,06 |
0,001 |
0,012 |
|
5 |
Өгий нуур-Өгий нуур |
|
|
7,8 |
0,18 |
0,001 |
0,017 |
|
6 |
Хойд Тамир-Их тамир |
|
|
4,9 |
0,12 |
0,001 |
0,009 |
|
7 |
Урд тамир дээд |
8,10 |
1,46 |
4,7 |
0,10 |
0,002 |
0,010 |
|
8 |
Урд тамир доод |
7,94 |
1,78 |
4,5 |
0,11 |
0,002 |
0,012 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
|
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, и-гүй -илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Тэрхийн цагаан нуур хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.93 сул буюу шүлтлэг, усны хатуулаг 0,72 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, нуурын ус цэвэр байлаа.
Гичгэнэ-Тариат Голын хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд усны орчин рН=7,26 сул шүлтлэг , усны хатуулаг 0,72 мг-экв/л маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.
Чулуут-Өндөр-Улаан Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=7.14 саармаг, усны хатуулаг 0,84 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис ХА-аас давсан бохирдолгүй байна.
Суман-Тариат Голын хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд усны орчин рН=7,68 сул шүлтлэг , усны хатуулаг 0,68 мг-экв/л маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.
Өгий нуур- Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7,90 буюу шүлтлэг, усны хатуулаг 1,84 мг-экв/л буюу зөөлөн устай байв. Бусад хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.
Хойд Тамир-Их тамир Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=8,01 буюу шүлтлэг, усны хатуулаг 0,76 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.
Урдтамир- Цэцэрлэг дээд, доод Хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, орчин рН=7.56-7.90 буюу сул шүлтлэг, усны хатуулаг 0.60-0,68 мг-экв/л буюу маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэс азотын бохирдолгүй байлаа.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийгдлээ.
Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад жинлэгдэх бодис 3,2 дахин давж бохирдсон байв.
Дүгнэлт: Архангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 8-р сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд цэгүүд орчмын ус органик бодисын бохирдолгүй гол болон нуурын усан дахь эрдэс азотын агууламж хэвийн байлаа.
Архангай аймаг Эрдэнэбулган сумын хаягдал ус цэвэрлэх “Ундарга” ХХК-ний цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 85,3%-ийн цэвэршилттэй байсан байна.
АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН
БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ