Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 05-р сарын чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-06-17 00:38:14

1.Гадаргын усны чанар

Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Гичгэнэ-Тариат, Хануй-Эрдэнэмандал, Суман-Тариат, Хойд тамир-Их тамир, Чулуут, Өгий нуур- Өгий нуур, Урд тамир дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 9 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2019 оны 5-р сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

 

 

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Гичгэнэ-Тариат

 

 

2.4

0.12

0.006

0.003

2

Хануй-Эрдэнэмандал

 

 

2.7

0.15

0.001

0.006

3

Суман-Тариат

 

 

3.0

0.13

0.003

0.006

4

Чулуут-Өндөр-Улаан

 

 

1.5

0.11

0.020

0.011

5

Чулуут-Чулуут

 

 

2.9

0.22

0.003

0.003

6

Урд тамир дээд

10.20

1.7

3.0

0.27

0.003

0.003

7

Урд тамир доод

10.35

1.7

2.6

0.33

0.004

0.003

8

Хойдтамир-Их тамир

 

 

4.2

0.31

0.003

илрээгүй

9

Өгийнуур-Өгийнуур

 

 

4.1

0.05

0.001

0.006

Усны чанарын стандарт

MNS4586:98

6.0 багагүй

3

10

0.50

0.02

0.10

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.

Гичгэнэ-Тариат Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.16 буюу саармаг, эрдэсжилт 92.4 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 0.51 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй,  голын ус цэвэр байлаа.

Чулуут Голын хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.35-7.61 буюу саармаг болон сул шүлтлэг, эрдэсжилт 98.9-152.1 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 0.51-0.98 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.

Хануй-Эрдэнэмандал Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=7.28 буюу саармаг, эрдэсжилт 198.4 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 1.05 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй,  голын ус цэвэр байлаа.

Суман-Тариат Голын хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=7.77 буюу сул шүлтлэг, эрдэсжилт 69.4 мг/л буюу  маш бага эрдэсжилтэй, усны хатуулаг 0.66 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.

Өгий нуур- Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.50 буюу сул шүлтлэг, эрдэсжилт 533.2 мг/л буюу их эрдэсжилтэй буюу өмнөх сартай харьцуулахад өссөн байна, усны хатуулаг 1.81 мг-экв/л буюу зөөлөн устай байв. Бусад хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.

Их тамир-Хойд тамир Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.60 буюу сул шүлтлэг, эрдэсжилт 88.9 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 0.47 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, нуурын ус цэвэр байлаа.

Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 74.8-83.7 мг/л, орчин рН=7.65-7.76 буюу сул шүлтлэг,  усны хатуулаг 0.39-0.49 мг-экв/л буюу маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэс азотын бохирдолгүй  байлаа.

 

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа хаягдал бохир ус цэвэршилт 23.1% гарсан байна.

Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад перманганатын исэлдэх чадвар /ПИЧ/ 1.2 дахин, нийт азотын агууламж 3.8 дахин, жинлэгдэх бодис 4.1 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 11.2 дахин зөвшөөрөгдөх хэмжээс давж бохирдсон байв.

Дүгнэлт: Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 5 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд цэгүүд орчмын ус органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй цэвэр байлаа.

Архангай аймаг Эрдэнэбулган сумын хаягдал ус цэвэрлэх “Ундарга” ХХК-ний цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 23.1 %-ийн цэвэршилттэй байсан байна.

 

АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ