Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 2-р сарын сарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-08-25 06:10:33

1.Гадаргын усны чанар

Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Өгий нуур- Өгий нуур, Тэрхийн цагаан нуур, Урд тамир дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 4 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2019 оны 2 дугаар сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

 

 

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Тэрхийн цагаан нуур-Тариат

 

 

3.5

0.23

0.001

0.008

2

Өгийнуур-Өгийнуур

 

 

3.1

0.25

0.001

0.019

3

Урд тамир дээд

7.50

4.6

0.2

0.00

0.002

0.011

4

Урд тамир доод

7.95

5.3

0.3

0.00

0.002

0.006

Усны чанарын стандарт

MNS4586:98

6.0 багагүй

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.

Өгий нуур- Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.76 буюу сул шүлтлэг, эрдэсжилт 696.6 мг/л буюу их эрдэсжилтэй буюу өмнөх сартай харьцуулахад өссөн байна, усны хатуулаг 2.14 мг-экв/л буюу зөөлөн устай байв. Усан дахь фторын агууламж 1.1 дахин стандартаас давсан бол бусад хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.

Тэрхийн цагаан нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=6.74 буюу саармаг, эрдэсжилт 163.1 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 1.06 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, нуурын ус цэвэр байлаа.

 

Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 89.2-129.2 мг/л, орчин рН=5.95-6.14 буюу сул хүчиллэг,  усны хатуулаг 0.50-0.66 мг-экв/л буюу маш зөөлөн устай, БХХ5 нь стандартаасаа өссөн, эрдэс азотын бохирдолгүй  байлаа.

 

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа хаягдал бохир ус цэвэршилт 52.0% гарсан байна.

Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад перманганатын исэлдэх чадвар /ПИЧ/ 1.4 дахин, жинлэгдэх бодис 4.9 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 1.7 дахин, фосфорын агууламж 1.5 дахин, нийт азотын агууламж 4.8 дахин зөвшөөрөгдөх хэмжээс давж бохирдсон байв.

Дүгнэлт: Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 2 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс Тэрхийн цагаан нуур, Өгий нуур харуулын Өгий нуур усан дахь фторын агууламж 1.2 дахин стандартаас давсан, Урд тамир дээд, доод хяналтын-шинжилгээний цэгүүдийн орчмын ус органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй цэвэр байлаа.

Архангай аймаг Эрдэнэбулган сумын хаягдал ус цэвэрлэх “Ундарга” ХХК-ний цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 52.0%-ийн цэвэршилттэй байсан байна.

 

АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын тойм 2019-08-01 1970-01-01 16
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 6 дугаар сарын тойм 2019-07-16 1970-01-01 22
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 05-р сарын чанарын тойм 2019-06-05 1970-01-01 44
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 4-р сарын чанарын тойм 2019-05-06 1970-01-01 73
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 3-р сарын чанарын тойм 2019-04-09 1970-01-01 82
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 01 дугаар сарын тойм 2019-02-02 1970-01-01 134
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 12 дугаар сарын тойм 2019-01-04 1970-01-01 184
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 11 дүгээр сарын тойм 2018-11-30 1970-01-01 200
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 09 дүгээр сарын тойм 2018-10-03 1970-01-01 283
Туул голын усны чанарын 2016 оны 8 дугаар сарын төлөв байдал 2016-10-17 1970-01-01 303