Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 4-р сарын чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-09-20 20:04:00

1.Гадаргын усны чанар

Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Гичгэнэ-Тариат, Хануй-Эрдэнэмандал, Чулуут, Орхон-Өлзийт, Өгий нуур- Өгий нуур, Урд тамир дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 10 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2019 оны 4 дүгээр сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

 

 

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Өгийнуур-Өгийнуур

 

 

5.0

0.14

0.001

0.017

2

Гичгэнэ-Тариат

 

 

0.8

0.02

0.007

0.041

3

Урд тамир дээд

10.50

2.6

3.8

0.17

0.022

0.006

4

Урд тамир доод

9.45

1.9

2.8

0.27

0.005

0.003

5

Хануй-Эрдэнэмандал

 

 

5.3

0.23

0.106

0.014

6

Чулуут-Өндөр-Улаан

 

 

2.7

0.13

0.004

0.006

7

Суман-Тариат

 

 

4.3

0.16

0.001

0.017

8

Тэрхийн цагаан нуур

 

 

4.6

0.82

0.001

0.008

9

Орхон-Өлзийт

 

 

5.5

0.16

0.007

0.008

10

Чулуут-Чулуут

 

 

3.2

0.19

0.003

0.003

Усны чанарын стандарт

MNS4586:98

6.0 багагүй

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.

Гичгэнэ-Тариат Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.34 буюу саармаг, эрдэсжилт 124.6 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 0.74 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, нуурын ус цэвэр байлаа.

Чулуут Голын хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.32-7.43 буюу саармаг, эрдэсжилт 87.2-135.2 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 0.53-0.78 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, нуурын ус цэвэр байлаа.

Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 75.5-93.5 мг/л, орчин рН=7.01-7.20 буюу саармаг,  усны хатуулаг 0.39-0.51 мг-экв/л буюу маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэс азотын бохирдолгүй  байлаа.

Өгий нуур- Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.80 буюу сул шүлтлэг, эрдэсжилт 358.9 мг/л буюу дунд зэргийн эрдэсжилтэй буюу өмнөх сартай харьцуулахад өссөн байна, усны хатуулаг 2.07 мг-экв/л буюу зөөлөн устай байв. Бусад хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.

Орхон-Өлзийт голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=6.92 буюу саармаг, эрдэсжилт 130.9 мг/л буюу бага эрдэсжилтэй, усны хатуулаг 0.66 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.

Хануй-Эрдэнэмандал Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=7.49 буюу саармаг, эрдэсжилт 176.1 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 1.01 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис ХА-аас давсан бохирдолгүй болон нитритийн азотын агууламж 5.3 дахин ХА-аас давж бохирдолсон байна.

Тэрхийн цагаан нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=6.90 буюу саармаг, эрдэсжилт 82.7 мг/л буюу  маш бага эрдэсжилтэй, усны хатуулаг 0.51 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис ХА-аас давсан бохирдолгүй болон аммонийн азотын агууламж 1.6 дахин ХА-аас давж бохирдолсон байна.

Суман-Тариат Голын хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=7.34 буюу саармаг, эрдэсжилт 124.6 мг/л буюу  маш бага эрдэсжилтэй, усны хатуулаг 0.74 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.

 

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа хаягдал бохир ус цэвэршилт 7.5% гарсан байна.

Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад жинлэгдэх бодис 6.0 мг/л давсан, перманганатын исэлдэх чадвар /ПИЧ/ 3.2мг/л давсан, нийт азотын агууламж 3.7 дахин зөвшөөрөгдөх хэмжээс давж бохирдсон байв.

Дүгнэлт: Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 4 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд цэгүүд орчмын ус органик бодисын бохирдолгүй, Хануй-Эрдэнэмандал харуулын усны сорьцонд нитритийн азот нь 5.3 дахин, Тэрхийн цагаан нуурын усанд аммонийн азот 1.6 дахин давж бохирдсон байна. Бусад гол болон нуурын усан дахь эрдэс азотын агууламж хэвийн байлаа.

Архангай аймаг Эрдэнэбулган сумын хаягдал ус цэвэрлэх “Ундарга” ХХК-ний цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 7.5%-ийн цэвэршилттэй байсан байна.

 

АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 8-р сарын чанарын тойм 2019-08-30 1970-01-01 13
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын тойм 2019-08-01 1970-01-01 22
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 6 дугаар сарын тойм 2019-07-16 1970-01-01 27
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 05-р сарын чанарын тойм 2019-06-05 1970-01-01 49
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 3-р сарын чанарын тойм 2019-04-09 1970-01-01 88
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 2-р сарын сарын тойм 2019-03-06 1970-01-01 118
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 01 дугаар сарын тойм 2019-02-02 1970-01-01 149
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 12 дугаар сарын тойм 2019-01-04 1970-01-01 197
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 11 дүгээр сарын тойм 2018-11-30 1970-01-01 215
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 09 дүгээр сарын тойм 2018-10-03 1970-01-01 300
Туул голын усны чанарын 2016 оны 8 дугаар сарын төлөв байдал 2016-10-17 1970-01-01 310