Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Архангай аймгийн гадаргын усны 2020 оны 10-р сарын чанарын тойм


АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ
Архангай аймгийн гадаргын усны чанарын
2020 оны 10 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Өгийнуур, Хануй-Эрдэнэмандал, Урд тамир дээд, доод, Хойд тамир, Чулуут-Өндөр-Улаан, Суман-Тариат, Чулуут-Чулуут, Гичгэнэ-Тариат хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 9 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2020 оны 10-р сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№
|
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Гичгэнэ-Тариат |
|
|
2.1 |
0.01 |
0.004 |
0.005 |
2 |
Чулуут-Чулуут |
|
|
1.8 |
0.01 |
0.004 |
0.001 |
3 |
Суман-Тариат |
|
|
2.3 |
0.04 |
0.002 |
0.002 |
4 |
Чулуут-Өндөр-Улаан |
|
|
2.6 |
0.02 |
0.002 |
0.001 |
5 |
Хойд тамир |
|
|
1.2 |
0.05 |
0.003 |
0.001 |
6 |
Цэцэрлэг-дээд |
6.84 |
2.01 |
1.1 |
0.03 |
0.003 |
0.001 |
7 |
Цэцэрлэг-доод |
10.9 |
3.65 |
1.4 |
0,08 |
0.002 |
0.001 |
8 |
Өгийнуур-Өгийнуур |
|
|
4.5 |
0.10 |
0.042 |
0.001 |
9 |
Хануй-Эрдэнэмандал |
|
|
5.4 |
0.07 |
0.001 |
0.005 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, и-гүй -илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Гичгэнэ-Тариат хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=7,88 буюу сул шүлтлэг, усны хатуулаг 0,60 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, эрдэсжилт 93,0 µՏ/см. Голын ус цэвэр байлаа.
Өгий нуур- Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=8,77 буюу шүлтлэг, усны хатуулаг 2,0 мг-экв/л буюу зөөлөн устай байв. NO2 агууламж 2 дахин давсан үзүүлэлттэй. Бусад хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа
Чулуут-Чулуут Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=8,06 буюу шүлтлэг, усны хатуулаг 0,60 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.
Урдтамир- Цэцэрлэг дээд, доод Хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, орчин рН=7.76-7.91 буюу сул шүлтлэг, усны хатуулаг 0.76-0.80 мг-экв/л буюу маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэс азотын бохирдолгүй байлаа.
Суман-Тариат Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=8,01 буюу шүлтлэг, усны хатуулаг 0,84 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.
Чулуут-Өндөр-Улаан Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=8,19 буюу шүлтлэг, усны хатуулаг 0,76 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.
Хойд Тамир-ИхТамир Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=7,76 буюу сул шүлтлэг, усны хатуулаг 0,56 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.
Хануй-Эрдэнэмандал Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=8,66 буюу шүлтлэг, усны хатуулаг 1,48 мг-экв/л буюу зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийгдлээ.
Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад жинлэгдэх бодис 3,8 дахин давсан, ПИЧ зөвшөөрөгдөх хэмжээнд, нийт азотын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнд байна.
Дүгнэлт: Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 10-р сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд цэгүүд орчмын ус органик бодисын бохирдолгүй гол болон нуурын усан дахь эрдэс азотын агууламж хэвийн байлаа.
Архангай аймаг Эрдэнэбулган сумын хаягдал ус цэвэрлэх “Ундарга” ХХК-ний цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 88,01 %-ийн цэвэршилттэй байсан байна.
АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН
БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ