Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Туул голын усны чанарын 2016 оны 8 дугаар сарын төлөв байдал

Шинэчлэгдсэн: 2019-12-09 12:08:53

Туул голын усны чанарын 2016 оны 8 дугаар сарын төлөв байдал

Усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Туул голын дагуух судалгаанд 8 дугаар сарын 17- 18-нд явж, хотоос дээш, доош хяналт-шинжилгээний 13 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Тэдгээр усанд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: голын усны эрдэсжилт хотоос дээш болон Улаанбаатар хот орчимд 40- 50 мг/л, хотоос доош буюу Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй  цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош 2- 3 дахин нэмэгдсэн /цахилгаан дамжуулах чанарын агууламжаар 1 дүгээр зурагт харуулав/ байна. Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын өөрчлөлтийг дараагийн зурагт үзүүллээ.

1 дүгээр зураг. Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын өөрчлөлт,  µS/см

Хотоос дээш болон хот орчимд, Туул голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, аливаа үзүүлэлтээр усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байсан байна,

Хотоос доош буюу хотын төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Сонгиноос Алтанбулагийн гүүр хүртэлх хэсэгт голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаж, 5,42- 5,58 мгО/л-т хэлбэлзэж байсан ба биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 3,6- 5,0 мгО/л /2 дугаар зураг/ буюу ХА-аас 1,2- 1,7 дахин давсан байна. Усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 0,48- 1,08 мгN/л-т хэлбэлзэж, ХА-аас 1,5- 2,2 дахин /3 дугаар зураг/, Хаданхясаа, Алтанбулагийн гүүрийн орчим нитритийн азотын бохирдол илэрч ХА-аас 4,5- 8,7 дахин, Шинэ гүүр, Хаданхясааны орчим эрдэс фосфор /Рэрд/-ын бохирдол илэрч, ХА-аас 1,2- 1,3 дахин давсан бохирдолтой байлаа. Энэ үед Туул голын цутгал Улиастай гол, Сэлбэ гол Улаанбаатар цэгийн орчимд /БХХ5/-ийн бохирдол тус тус илэрч, ХА-аас бага зэрэг давсан ба Сэлбэ болон гол Дунд гол Улаанбаатар цэгийн орчимд голын усанд нитритийн азотын бохирдол илэрч, ХА-аас 2- 2,8 дахин давж, Дунд гол Улаанбаатар цэгийн орчимд голын усанд нитратийн азотын бохирдол илэрч, ХА-аас бага зэрэг давсан байна.

2016 оны 8 дугаар сард хийсэн Туул голын усны чанарын шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан дараагийн хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Гол- Хяналт-шинжилгээний цэг

О2,

мг/л

БХХ5,

мг/л

ПИЧ,

мг/л

NH­4,

мг/л

Рэрд,

мг/л

MNS4586-98 усны чанарын стандарт /ХА гэх/

6<

3

10

0.50

0.1

Туул-Уубулан

8.06

0.9

4.8

0.01

<0.005

Туул-Зайсан

6.04

0.9

2.3

0.05

0.008

Туул-Сонгино доод

5.58

3.6

4.2

0.46

0.098

Туул-Алтанбулаг

5.58

5.0

6.5

1.08

0.058

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давж, их бохирдлын түвшинд үзүүлэлтүүдийг тодрүүлав.

Туул голын усны чанарын шинжилгээний дүнг бохирдуулагч 2 үзүүлэлтээр усны чанарын стандарт MNS4586-98 дахь ХА-тай харьцуулан дараагийн зургуудад харууллаа.

2 дугаар зураг. Туул голын усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын өөрчлөлт, мг/л

3 дугаар зураг. Туул голын усан дахь аммонийн азотын сарын өөрчлөлт, мг/л

8 дугаар сарын 18-нд, Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх 2 байгууламжийн /цаашид ЦБ гэх/ орох, гарах 4 цэгээс авсан хаягдал бохир усанд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд тэдгээр цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 46%- 52%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба үүнээс Толгойт дахь Төв ЦБ 46% /4 дугаар зураг/, Нисэхийн ЦБ 52%, цэвэршүүлж байжээ.

Толгойт дахь Төв ЦБ-ийн хаягдал бохир ус цэвэршүүлсэн чадварыг дараагийн зурагт үзүүллээ.

4 дүгээр зураг. Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэх чадвар,%

Дүгнэлт, 2016 оны 8 дугаар сарын шинжилгээний дүнгээс үзэхэд, Туул голын усны эрдэсжилт өмнөх сарынхаас 10- 50 мг/л буурсан ба хотоос дээш хэсэгт дунджаар 50 мг/л, хотоос доош буюу хотын төв цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош 2- 3 дахин нэмэгдэж 150- 190 мг/л байсан байна.

Туул голын ус хотоос дээш хэсэгт бохирдолгүй, усны чанар сайн байсан ба хотоос доош хэсэгт бохирдлын түвшин өмнөх сарынхаас буурч, эрдэс азотын болон органик бодисын агууламж ХА-аас 1.5- 8.7 давж, их бохирдлын түвшинд хүрсэн бохирдол илрээгүй байна.  

Энэ сард Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх 3 байгууламжийн цэвэршүүлэх чадвар 46%- 52%-тай байсан ба үүнээс Толгойт дахь Төв ЦБ 46%-тай цэвэршүүлж байжээ. Био үйлдвэр үйл ажиллагаагаа зуны улиралд түр зогсоосон, мөн Био орон сууцны ЦБ-д гэмтэл гарсан учир ЦБ нь ажиллахгүй байлаа.

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 11-р сарын тойм 2019-12-03 1970-01-01 20
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 10-р сарын тойм 2019-11-06 1970-01-01 99
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 9-р сарын чанарын тойм 2019-10-03 1970-01-01 180
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 8-р сарын чанарын тойм 2019-08-30 1970-01-01 130
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын тойм 2019-08-01 1970-01-01 110
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 6 дугаар сарын тойм 2019-07-16 1970-01-01 75
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 05-р сарын чанарын тойм 2019-06-05 1970-01-01 67
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 4-р сарын чанарын тойм 2019-05-06 1970-01-01 111
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 3-р сарын чанарын тойм 2019-04-09 1970-01-01 126
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 2-р сарын сарын тойм 2019-03-06 1970-01-01 142
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 01 дугаар сарын тойм 2019-02-02 1970-01-01 189
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 12 дугаар сарын тойм 2019-01-04 1970-01-01 231
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 11 дүгээр сарын тойм 2018-11-30 1970-01-01 247
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 09 дүгээр сарын тойм 2018-10-03 1970-01-01 330