Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > Архангай аймгийн 2020 – 2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн

Архангай аймгийн 2020 – 2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн

Шинэчлэгдсэн: 2020-10-26 15:40:17

Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2019-2020 оны өвөл,   хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.

            Бэлчээрийн даацыг аймгийн нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс (Бэлчээрийн даацын зураг, 2020 оны 8 дугаар сарын 26-нд УЦУОСМХ-д боловсруулав) үзвэл нутгийн 20 гаруй хувьд нь бэлчээр хүрэлцээтэй, 65 гаруй хувьд даац 1-3  дахин хэтэрсэн, 10 гаруй хувьд нь олон дахин хэтэрч гарлаа.

Өөрөөр хэлбэл нийт нутгийн 20 гаруй хувьд нь өвөлжилт, хаваржилт хэвийн байхаар, 80 орчим хувь нь хүндрэх төвөлтэй байна.  Энэ нь манай аймгийн нийт нутгаар  бороо хур багатай, зуншлага муу, гандуу  байсан ба 7 дугаар сарын дунд үеэс зуншлага сайжирч 70 гаруй хувь хэвийн  болсон ч ихэнх нутгаар даац хэтэрч гарсан нь  мөн малын тоо их байгаатай холбоотой байна.

            Өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан  сумдууд өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах зэрэг арга хэмжээ авч  мал өвөлжилт, хаваржилтын ажлаа эртнээс зохион байгуулах  бэлтгэлээ хангаж ажиллахыг   анхаарах нь зүйтэй байна.

 

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН

ХӨДӨӨ АЖ АХУЙН СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

АРХАНГАЙ  АЙМГИЙН УЦУОШТ

2020-08-26

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Архангай аймгийн 2020 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2020-04-02 1970-01-01 53