Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > Голын мөсний үзэгдэл, зузааны тойм 12-р сар

Голын мөсний үзэгдэл, зузааны тойм 12-р сар

Шинэчлэгдсэн: 2019-01-16 22:51:48

Арванхоёрдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Суман, Урдтамир голд мөсөн зах үүсч өтгөн зайр гүйх үзэгдэлтэй, Хануй, Чулуут, Хойттамир, Орхон  голууд мөсөн бүрхүүл тогтсон. Хэдийгээр гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа  хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна.

                                                            Ус судлалын өртөө