Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

Архангай аймгийн 2019 оны Уур амьсгалын тойм

Шинэчлэгдсэн: 2020-10-17 11:10:44

Архангай аймаг нь Монгол орны нутаг дэвсгэрийн төв хэсэгт Хангайн нуруу түүний салбар уулсаас эхлэн зүүн тийш ойт хээр, тал хээрийн бүсийг хамарсан 55,3 мянган хавтгай дөрвөлжин км нутгийг хамран оршдог. Манай аймгийн нутаг дэвсгэрийн 60 орчим хувь нь баруун хэсэгтээ Хангайн уулархаг  далайн түвшнээс дээш 2000-3540 метр өргөгдсөн, ойт хээрийн 40 гаруй  хувь нь зүүн тал буюу далайн түвшнээс дээш 1300-2000 метр өргөгдсөн намхан уулс,гол мөрний хөндий  эзэлсэн хээр талын байна.  Далайн түвшнээс дээш 2000 гаруй метр өргөгдсөн 61,1 км2 талбайтай Тэрхийн цагаан нуур, 1300 гаруй метр өргөгдсөн 25 кмталбайтай Өгийнуур болон Хангайн нуруу түүний салбар уулсаас эх авсан хойд мөсөн далайн ой савд багтах Хойд урд тамир,Тэрх ,Чулуут,Хануй, Хүнүй, Гичгэнэ, Орхон зэрэг уулсийн ширүүн урсгалт гол олон жижиг горхи , булаг шанд , рашаан устай.

Агаарын температур

Архангай аймгийн Тэс, Хойт, Урд Тамир, Чулуут, Хануй, Хүнүй зэрэг голын сав нутаг буюу Цахир, Тариат, Чулуут, Хангай, Өндөр-Улаан сум орчмоор агаарын температурын жилийн дундаж -1.3⁰С...-2.9⁰С, Хангайн нурууны хажуу нутаг  0.4⁰С...2.1⁰С, түүнээс зүүн тийш хээрийн бүсэд багтах Хашаат, Өлзийт, Хотонт, Батцэнгэл зэрэг сумдын нутагт 1.5-2.6⁰С-аас дулаан байлаа.

Аймгийн уулархаг нутагт 1 дүгээр сард агаарын температур дундажаар -18⁰С байхад Тэрх, Чулуут голын хөндийд -21⁰С...-22⁰С хүйтэн, хамгийн дулаан сар болох 7 дугаар сард Хангай нуруу түүний салбар уулсаар агаарын температур дунджаар 16⁰С -18⁰С, бусад нутгаар 19⁰С -21⁰С дулаан байсан байна. /зураг-1/

             1 дүгээр зураг. Агаарын температурын жилийн дундажийн явц, хандлага (2019)

            Агаарын температурын шугаман хандлагаар ерөнхийдөө дулаарсан хандлага харагдаж 2019 оны агаарын температур уур амьсгалын нормоос 1⁰С-аар дулаарсан байна.

Энэ дулааралтыг салбар бүрээр уур амьсгалын нормтой харьцуулахад Чийглэг хүйтэн муж Цахир, Тариат, Чулуут, Хангай, Өндөрулаан, хуурай дулаавтар муж Өгийнуур, Өлзийт сумдаар 2⁰С-аар агаарын жилийн дундаж температурын өсөлт буюу дулааралт ажиглагдсан бол хуурайдуу сэрүүвтэр мужийн сумдаар орчим буюу дулааралт ажиглагдсан байна./ зураг-2/

2 дугаар зураг. Агаарын температурын жилийн дундажийн явц,

Уур амьсгалын нормын өөрчлөлт (2019)

 

Агаарын температурын улиралын өөрчлөлтийг нормтой харьцуулахад:

Өвөлдөө Төвшрүүлэх, Жаргалант, Эрдэнэмандал, Хайрхан, Батцэнгэл, Хотонт сумдын нутгаар -0.1.....+0.3⁰С орчим, бусад нутгаар -1.2...-3.7⁰С хүйтэн, Хавартаа Хангай, Тариат, Чулуут, Өндөрулаан, Булган, Цэцэрлэг, Өгийнуур, Өлзийт сумдаар -1.1...-3.0⁰С хүйтэн, бусад нутгаар -0.1...+0.8⁰С орчим дулаан, Зундаа Булган суманд -1.1 орчим хүйтэн, Хотонт 1.1 орчим дулаан бусад нутгаар -0.7...+0.9⁰С орчим, Намартаа Булган суманд 1.1⁰С дулаан, бусад нутгаар -1.3...-1.6⁰С хүйтэн болж өнгөрсөн байна.

Агаарт их халсан болон их хөрсөн өдрийн тоо

Зуны аагим халуун, өвлийн тэсгим хүйтний тоо олширч байна.

Хур тунадас

Аймгийн хэмжээнд жилд давхардсан тоогоор 1597 удаагийн хур тунадас орж  жилийн нийлбэр хур тунадас 229.0 мм унасан нь уур амьсгалын нормын орчим байсан бөгөөд Чулуут суманд нормоос ахиу, Төвшрүүлэх, Өгийнуур, Батцэнгэл сумдаар нормоос бага, бусад нутгаар нормын орчим байсан байна.

Жилд орсон хур тунадас ихэнх хэмжээ дулааны улиралд ажиглагддаг зүй тогтмол хэвээр хадгалагдаж байна.

Дулааны улиралд орсон тунадасны хэмжээ 218,1мм буюу уур амьсгалын дунджийн орчим ба Чулуут, Хотонт сумдаар дунджаас их, Төвшрүүлэх, Батцэнгэл, Өгийнуур сумдаар дунджаас бага бусад нутгаар дунджийн орчим тунадас унажээ.

Хүйтний улиралд 10.9 мм тунадас унасан нь уур амьсгалын нормын орчим байлаа. Тариат суманд нормоос ахиу, Чулуут, Булган, Цэцэрлэг, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Өлзийт сумдаар нормын орчим, бусад сумдаар бага тунадас унасан байна. 

Салхи

Архангай аймгийн нутагт хойд, баруун хойд зүгийн салхи зонхилдог.

Салхины горим нь агаар мандлын орчил урсгал, тухайн орон нутгийн дулааны баланс, уул зүйн онцлогоос шалтгаалдаг учраас зүгийн давтагдал сум болгонд харилцан адилгүй байна.

Тариат, Төвшрүүлэх сумдад Баруун зүгийн чиглэл, Эрдэнэмандалд Баруун өмнө, Эрдэнэбулган суманд Баруун хойд зүгийн салхи зонхилон ажиглагдсан байна.  

2019 оны салхины дундаж 3 м/с, хамгийн их Эрдэнэмандал суманд 28м/с хүрч салхиласан байна.

Салхины хурдны жилийн явц нь хавар өссөн нь агаарын даралтын хэмжээ тогтворгүй болдогтой уялдан салхины хурд өссөөр 4 дүгээр сард хамгийн их утгандаа хүрч, өвөл зуны улиралд буурсан нь харагдаж байна.

Хавар, намрын улиралын салхины дундаж хурд 3-4м/с, бусад хугацаанд 1-2м/с байсан байна.

Жилийн экстермал утгууд: Хамгийн хамгийн

 

Тогтвортой цасан бүрхэц 12 дугаар сарын 2 дугаар арав хоногоос эхлэн тогтсон бөгөөд хамгийн зузаан нь 6 см, нягт 0.12гр/см3 байв.

Чулуут голын сав газраар усны хамгийн их түвшин Өндөр улаан сумын Чулуут голд 7 сард 292см, Чулуут сумын Чулуут гол 7 сард 385 см хүрч үерлэсэн байна.

Цаг агаарын ауюлтай үзэгдэл

Уур амьсгалын тойм бэлтгэсэн:

 Уур амьсгалын үйлчилгээний ерөнхий технологич  инженер Ц. Өлзийсайхан

Утас: 99727994

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
АРХАНГАЙ АЙМГИЙН УУР АМЬСГАЛЫН ЯВЦ ӨӨРЧЛӨЛТ 2017-06-12 1970-01-01 1170