Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 08 – р сарын 2 - р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Аймгийн нутгаар агаарын дундаж температур энэ арав хоногт 13.9 -14.4 градус, бусад нутгаар 15,7- 20,0 градус дулаан байв. Агаарт өдөртөө Хашаат суманд 32,0 градус, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 30,0 градус, бусад сумдын нутгаар 24,0 – 29,0 градус хүрч халсан байлаа. Агаарт шөнөдөө 2,0 -10,0 градус дулаан байв. Агаарт 30 градусыг давж дулаарсан өдөр Хашаат , Өлзийт, Өгийнуур сумдад 1 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур:Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, ӨндөрУлаан сумдын нутгаар 19,0 градус, бусад сумдын нутгаар 20,0-25,0 градус дулаан байлаа. Хөрсөнд өдөртөө Жаргалант, Өлзийт сумдад 63,0 градус, Өгийнуур суманд 61,0 градус, Хашаат суманд 60,0 градус, Тариат суманд 56,0 градус, Эрдэнэмандал суманд 55,0 градус, Хотонт суманд 54,0 градус, бусад сумдын нутгаар 47,0- 53,0 градус хүрч халсан байна. Хөрсөнд шөнөдөө 0,0 - 6 ,0 градус дулаан байна. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж өдөр бүх сумдын нутгаар 3-10 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 14,6 - 117,4 мм тунадас оржээ. Хамгийн их тунадас Батцэнгэл суманд 117,4 мм, хамгийн бага тунадас Чулуут суманд 14,6 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт салхины хамгийн их хурд секундэт 6 - 18 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Өлзийт суманд секундэт 18 метр, Эрдэнэбулган суманд секундэт 17 метр, Эрдэнэмандал суманд секундэт 14 м/с, Хашаат, Тариат, Хайрхан, Өгийнуур сумдад секундэт 12 метр, Цэцэрлэг, Булган, Жаргалант сумдад секундэт 10 метр, бусад сумдын нутгаар секундэт 6 - 9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал суманд 5 өдөр, Эрдэнэбулган, Өлзийт, Булган сумдад 2 өдөр, Цэцэрлэг, Тариат, Хашаат, Жаргалант, Хайрхан, Хангай сумдад 1 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл: 2017 оны 08 -р дунд арав хоногт аймгийн нутгаар ургамлын дундаж өндөр 4-14 см, ургамлын ургалт, зуншлагын байдал Төвшрүүлэх сумын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд үнэлгээтэй байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт аймгийн нутгаар бэлчээрийн хортон царцаа ихэнх сумдын 1 - 6 ширхэг ажиглагдсан байна. ӨндөрУлаан суманд бэлчээрийн хортон царцаа ажиглагдаагүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бод мал хээлтүүлэх, мал оторлох, өвс хадлан бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна. Малын усан хангамж Тариат, Эрдэнэмандал, Булган, Жаргалант, Хайрхан, Хангай, Чулуут, Цахир сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа