Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 5 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Чулуут, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 0,1 – 2,7 градус, бусад нутгаар 2,9 – 7,6 градус дулаан байв. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 18,0- 22,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, Жаргалант, Чулуут, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 9,0- 15,0 градус, бусад сумдын нутгаар 3,0 – 7,0 градус хүйтэн байна. Агаарт 30.0 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 6,0 – 13,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн ихэнх сумдын нутгаар 39,0 – 46,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 5,0 – 11,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40.0 градусаас дээш дулаарсан өдөр Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Төвшрүүлэх, Батцэнгэл, ӨндөрУлаан, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 1 – 2 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 2 – 7 өдөр хур тунадас орж, 0,4 – 26,0 мм тунадас унасан байна. Хамгийн их нь Төвшрүүлэх суманд 26,0 мм, хамгийн бага нь Өгийнуур сумын нутгаар 0,4 мм тунадас унасан байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 9 – 20 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган , Эрдэнэмандал сумдын нутгаар секундэт 15 - 20 метр хүрч аюулын хэмжээнд хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр ихэнх сумдын нутгаар 1 - 6 өдөр ажиглагдсан байлаа. Төвшрүүлэх, Жаргалант сумдын нутгаар 10 м/с дээш салхитай өдөр ажиглагдаагүй байлаа.
Цасан бүрхүүл:Энэ сарын 20 -ны мэдээгээр аймгийн нийт нутгаар цасгүй байна.
Ургамал бүрхүүл: Энэ сарын дунд арав хоногийн мэдээгээр аймгийн бүх сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал дунд байна.Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2 – 7 см байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт бэлчээрийн хортон царцаа сумдын нутгаар ажиглагдаагүй байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд отор нүүдэл хийх, малд нэмэгдэл тэжээл, мал төллөх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ сарын 20-ны байдлаар мал хаваржилт хэвийн байна.Эрдэнэбулган, Тариат, Чулуут, Хангай, Жаргалант, ӨндөрУлаан, Өгийнуур, Булган, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар усан хангамж дунд байна.
ЦУОТХ-ийн дарга бөгөөд, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа