Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 9 дүгээр сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, ӨндөрУлаан, Цахир, Чулуут сумдын нутгаар 6,3 – 8,0 градус, бусад сумдын нутгаар 8,5 – 12,6 градус , олон жилийн дунджаас 0,6 – 4,1 градус дулаан байлаа. Агаарт өдөртөө Чулуут, Хангай, Тариат, Цэцэрлэг , ӨндөрУлаан сумдын нутгаар 17,0 - 22,0 градус, бусад сумдын нутгаар 23,0 – 27,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө бүх сумдын нутгаар 1,0 - 8,0 градус хүйтэн байна. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Эрдэнэмандал, Цахир, ӨндөрУлаан сумдын нутгаар 11,0 – 14.0 градус , бусад сумдын нутгаар 15,0 -18,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх сумдын нутгаар 39,0 – 43.0, градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх сумдын нутгаар 2,0 - 6,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр ихэнх сумдад 1 - 8 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1 - 3 өдөр бороо орж, 0,0 – 3,0 мм тунадас унасан байна. Хамгийн их нь Тариат суманд 3,0 мм, хамгийн бага нь Эрдэнэбулган, Хангай, Батцэнгэл сумын нутгаар 0,0 мм тунадас унасан байна. Аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна. Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Өлзийт, Өгийнуур, Булган сумдын нутгаар бороо ороогүй байа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7 - 24 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган, Эрдэнэмандал сумдын нутгаар секундэт 18 - 24 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр аймгийн ихэнх сумдын нутгаар 1 – 7 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл: Бэлчээрийн ургамлын хаталт хагдралтын үе шатанд жигдэрсэн байна. . Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 4 -14см байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид: Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар 1м2 талбайд 1 – 2 ширхэг бэлчээрийн хортон царцаа ажиглагдсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бод мал хээлтүүлэх, отор нүүдэл хийх, өвс хадлан авах зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Хотонт, ӨндөрУлаан сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
ЦУОТХ-ийн дарга , ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа