Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 02 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Цахир, Хангай сумдын нутгаар 10,1 – 12,4 градус, бусад сумдын нутгаар 3,1 – 8,1 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад олон жилийн дунджаас Хайрхан, Батцэнгэл, Өлзийт, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар 10,3 - 14,6 градусаар , бусад сумдын нутгаар 7,0 – 9,8 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Хангай, Цахир сумдын нутгаар 8,0 градус, бусад сумдын нутгаар 10,0 -15,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө ӨндөрУлаан сумын нутгаар 29,0 градус, бусад сумдын нутгаар 23,0 - 26,0 градус хүйтэн байлаа. 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн ихэнх сумдын нутгаар 4,0 - 10,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэмандал, Эрдэнэбулган сумдын нутгаар 24,0 - 27,0 градус, бусад сумдын нутгаар 16,0 - 20,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх сумдын нутгаар 23,0 - 29,0 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн ихэнх сумдын нутгаар 0,0 - 2,2 мм хур тунадас орсон байлаа. Хамгийн их нь Хотонт сумын нутгаар 2,2 мм, хамгийн бага нь Өгийнуур, ӨндөрУлаан, Хангай, Цэцэрлэг, Чулуут, Өлзийт сумдын нутгаар 0,0 мм тунадас орлоо. Эрдэнэмандал, Жаргалант, Хайрхан, Цахир сумдын нутгаар цас ороогүй байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Төвшрүүлэх, Батцэнгэл, Хотонт сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Хашаат сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 21 - 25 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Батцэнгэл, Цэцэрлэг сумдын нутгаар түр зуур секундэт 21 - 25 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр аймгийн бүх сумдын нутгаар 1- 9 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн сумын төвийн ойролцоо хэмжсэн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгийн 50 орчим хувь нь цасан бүрхэцтэй байна. Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, ӨндөрУлаан, Булган, Цахир, Чулуут сумдын нутгаар цасны дундаж зузаан 0 – 3 см байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ арав хоногт цаг агаарын байдал дулаарч цас хайлж бараантсан ч салхи, шуурга ихтэй байгаа нь мал бэлчээрлэлт, өвөлжилтийн байдалд тааламжгүй байлаа. Аймгийн нийт нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа