Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
АРХАНГАЙ АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЛИЙН МЭДЭЭ


Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг боловсруулан гаргадаг.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон дараа сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг 10 гаруй мэдээллийг ашиглаж байна.
2017 онд зуншлага аймгийн нийт нутгийн 20 гаруй хувьд хэвийн, 80 хувьд нь гандуу байсан бөгөөд бэлчээрийн даац аймгийн бүх сумдын нутгаар хэтэрч гарсан нь мал өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл бүрдсэн. 1 дүгээр сарын 11-ний байдлаар аймгийн нийт нутгаар цастай байна.
Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд манай аймгийн Цахир, Түвшрүүлэх, Хайрхан, Хангай, Хотонт, Жаргалант, Эрдэнэмандал, Хашаат, Өгийнуур, сумдын нутгаар нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудтай , Тариат, Өндөр-Улаан, Цэцэрлэг, Батцэнгэл, сумдын нутгаар нягтарч хатуурсан зузаан цастайгаас зудархуу байна.
Өнгөрсөн зун гантай байсан, одоо цастай байгаа нутгаар мал турж зутрах, өвс тэжээлээр гачигдах, улмаар өвөлжилт хаваржилт хүндэрч зуд нүүрлэх төлөвтэй байна.
Зудын эрсдэлийн энэхүү мэдээлэл нь дан ганц одоо байгаа цасны зузаан, нягтаас хамаарахгүй, өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн ургац, бэлчээрийн даац, малын тоо, 1 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэг олон үзүүлэлтийг нэгтгэж, анализ хийж гаргасан болохыг анхаарна уу.
Цаг уур, орчны шинжилгээний газар
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн. Архангай УЦУОШГ
2018-01-15