Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
АРХАНГАЙ АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ (2020 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар)


Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын зэрэг олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг , мэдээг 2020 оны 01 дүгээр сарын 10 -ны байдлаар гаргаж байна.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2020-2021 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашиглаж гаргадаг.
2021 оны 1 дүгээр сарын 10-ны байдлаар цасны дундаж зузаан Төвшрүүлэх ,Хангай, Чулуут, Хашаат, Хотонт сумдын нутгаар 5-11 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-30 см, дундаж нягт нь 0,21 – 0,27 г/см3 , бусад сумдын нутгаар 1-4 см зузаан цастай байна.
2021 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл аймгийн нийт нутгийн 20 хувь гаруй хувьд нь нэн их эрсдэлтэй, 65 гаруй хувь нь их эрсдэлтэй, 10 орчим хувь нь дунд эрсдэлтэй гарсан байна. Үүнээс Цахир, Хотонт, Өлзийт сумдын ихэнх нутаг нэн их эрсдэлтэй , Тариат, Хангай, Цэцэрлэг, Хайрхан, Өндөр-Улаан, Батцэнгэл, Ихтамир, Чулуут, Өлзийт, Булган, Цэнхэр, Төвшрүүлэх, Өгийнуур, Хашаат сумдууд их эрсдэлтэйд тус тус хамрагдсан байна.
Энэ жил манай аймгийн нийт нутгаар бороо хур багатай, зуншлага муу, гандуу байсан ба 7 дугаар сарын дунд үеэс зуншлага сайжирч 70 гаруй хувь хэвийн болсон ч 2020-2021 оны бэлчээрийн даац 20 гаруй хувьд нь хүрэлцээтэй, 65 гаруй хувьд нь 1- 3 дахин хэтэрсэн, 10 гаруй хувьд нь олон дахин хэтэрч гарсан, мөн байгалийн хадлан авах боломжгүй, малын тоо их , мал тарга хүч дутуу авсан, өөр аймгаас мал оторлож, өвс тэжээлийн хүрэлцээ муу, зах зээлийн үнэ өндөр байгаа, түүнчлэн 2020 оны 11-р сараас эхлэн аймгийн хэмжээнд 4 – 19 удаа их бага хэмжээний цас орж, аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2,1 – 6,6 градусаар хүйтэн байгаа нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй байна.
Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН
АРХАНГАЙ АЙМГИЙН УЦУОШТ-ИЙН
ХААЦУ-ЫН САЛБАР
2021.01.13.