Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 06 сарын 2 - р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Аймгийн нутгаар агаарын дундаж температур энэ арав хоногт бүх нутгаар 13.8 - 19.6 градус дулаан байв. Агаарт өдөртөө Хашаат 31,0 градус, Батцэнгэл, Жаргалант сумдын нутгаар 30.0 градус, бусад сумдын нутгаар 25,0-29,0 градус хүрч халсан байлаа. Агаарт шөнөдөө 6 градус дулаанаас 1 градус хүрч цочир хүйтэрсэн байв. Агаарт 30 градусыг давж дулаарсан өдөр Жаргалант, Хашаат сумдад 2 өдөр, Батцэнгэл суманд 1 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Өлзийт, Батцэнгэл, Хашаат, Өгийнуур сумдын нутгаар 28,0-31,0 градус , бусад сумдын нутгаар 21,0 -26,0 градус дулаан байлаа. Хөрсөнд өдөртөө Хашаат суманд 61,0 градус, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Батцэнгэл, сумдын нутгаар 60,0 градус, бусад сумдын нутгаар 53,0 - 59,0 градус хүрч халсан байна. Хөрсөнд шөнөдөө 4 дулаанаас 2,0 градус хүрч цочир хүйтэрсэн байна. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж дулаарсан өдөр Хашаат, Өлзийт, Эрдэнэмандал, Тариат, Төвшрүүлэх, Эрдэнэбулган, ӨндөрУлаан сумдад 10 өдөр, Батцэнгэл, Өлзийт, Булган, Өгийнуур сумдад 9 өдөр, Хотонт суманд 8 өдөр, Цахир суманд 7 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1-7 удаа бороо орж, 1,9-7,5 мм тунадас оржээ. Хамгийн их тунадас ӨндөрУлаан суманд 7,5 мм, хамгийн бага тунадас Өлзийт суманд 1,9 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт салхины хамгийн их хурд секундэт 7 -23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал суманд секунтэд 23 метр, Хашаат суманд секунтэд 20 метр, Эрдэнэбулган суманд секунтэд 17 м/с, Батцэнгэл суманд секунтэд 16 м/с, Өлзийт суманд секунтэд 15 м/с, Цахир суманд секунтэд 14 м/с, Тариат , Хотонт,Хайрхан сумдад секунтэд 12 м/с, Булган суманд секунтэд 10 м/с, бусад сумдын нутгаар 7-9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэбулган суманд 7 өдөр, Эрдэнэмандал суманд 6 өдөр, Хашаат,Өлзийт сумдад 4 өдөр, Хайрхан суманд 3 өдөр, Тариат суманд 2 өдөр, Батцэнгэл, Хотонт, Булган, Цахир сумдад 1 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл: 2017 оны 06 -р дунд арав хоногт ургамлын өндөр 3-9 см, нийт сумдын нутгаар ургамлын ургалтын байдал дунд, мал ногоонд цадах боломж муу байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт бэлчээрийн хортон царцаа бүх сумдын нутгаар 2-7 ширхэг, Өлзийт, Цэцэрлэг сумдад хэт олшролт болсон байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд хонь ноослох, бод мал төллөх зэрэг ажлууд явагдаж байна. Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Булган, Жаргалант сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа