Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 11 сарын 1-р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт нийт нутгаар 1,2 -7,4 градус хүйтэн байв. Агаарт өдөртөө Хашаат, Батцэнгэл сумдад 16,0 градус, Эрдэнэмандал, Хотонт сумдад 15 градус, Төвшрүүлэх, Цэцэрлэг сумдад 14,0 градус, бусад сумдын нутгаар 8,0-13,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Хангай суманд 27,0 градус, Цахир суманд 26,0 градус хүйтэн, ӨндөрУлаан, Өгийнуур сумдад 23,0 градус, Чулуут суманд 22,0 градус бусад сумдын нутгаар 15,0-20,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1,0 - 8,0 градус хүйтэн байлаа. Хөрсөнд өдөртөө Төвшрүүлэх сумын нутгаар 24,0 градус, бусад сумдын нутгаар 17,0 - 23,0 градус дулаан байлаа. Хөрсөнд шөнөдөө Хангай суманд 28,0 градус , ӨндөрУлаан, Булган суманд 25,0 градус, бусад сумдын нутгаар 18,0-23,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1-2 өдөр хур тунадас орж, 0,0-13,7 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Хашаат суманд 13,7 мм, хамгийн бага тунадас Батцэнгэл суманд 0,0 мм унасан байна. Жаргалант суманд хур тунадас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 5-12 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал Булган, Хашаат, Хотонт сумдын нутгаар секундэт 12 метр, Төвшрүүлэх, Өгийнуур, Өлзийт, Тариат сумдын нутгаар секундэт 10 метр, бусад сумдын нутгаар секундэт 5-9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал суманд 4 өдөр, Тариат суманд 3 өдөр, Төвшрүүлэх, Булган, Хашаат, Хотонт, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 1 өдөр ажиглагдсан байв.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 11-р сарын 10 - ны өдрийн сумын төвийн ойролцоох хээрийн цасны хэмжилтээр цасны дундаж өндөр нь Хашаат суманд 11 см, Хотонт суманд 10 см, Төвшрүүлэх суманд 8 см, Булган , Чулуут суманд 6 см, Хангай, Өгийнуур сумдад 4 см, Цахир суманд 2 см, Тариат, Цэцэрлэг сумдын нутгаар 1 см, цасны дундаж нягт 0,16 - 0,29 г/см3 , 8-10 баллын цасан бүрхүүлтэй байна. Бусад сумдын нутгаар цасгүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Булган, Жаргалант сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа