Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 3 сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир, Батцэнгэл сумдын нутгаар 2,6-3,3 градус, бусад сумдын нутгаар 0,7-1,7 градус хүйтэн байв. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 11,0-16,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Эрдэнэбулган, Хашаат, Батцэнгэл, Хотонт, Тариат, Цэцэрлэг, Төвшрүүлэх сумдын нутгаар 14,0-19,0 градус , бусад сумдын нутгаар 20,0-27,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Хангай, Булган, Цахир, ӨндөрУлаан сумдын нутгаар 1,0-3,0 градус хүйтэн ,бусад сумдын нутгаар 1,0-3,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хашаат сумдын нутгаар 28,0-34,0 градус, бусад сумдын нутгаар 20,0 – 27,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 19,0 - 24,0градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ арав хоногт 1-3 удаа цас орж 0,0 – 4,5 мм тунадас унасан байна. Цахир сумын нутгаар цас ороогүй байна. Хамгийн их тунадас Батцэнгэл сумын нутгаар 4,5 мм, ӨндөрУлаан, Хангай сумдын нутгаар хамгийн бага тунадас 0,0 мм унасан байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7 – 24 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар секундэт 24 метр ,Эрдэнэбулган, Тариат, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хашаат, Хангай, Жаргалант, Хайрхан, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар секундэт 10 -14 метр, бусад сумдын нутгаар секундэт 7-9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Тариат, Эрдэнэмандал сумдын нутгаар 4 удаа, бусад сумдын нутгаар 1 -2 удаа ажиглагдсан байв.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар цасгүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл өгөх, бод, бог мал төллөх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Цахир, Өлзийт, ӨндөрУлаан, Хашаат ,Өгийнуур, Эрдэнэбулган сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна. Аймгийн ихэнх нутгаар зудтай, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байгаа нь хаваржилтанд таагүй нөлөөлж байна. Хотонт, Өгийнуур сумдад үхрийн шүлхий өвчин гарсан тул хорио цээр тогтоож, өвчилсөн малд устгал хийгдэж байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа