Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 6 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир, ӨндөрУлаан сумдын нутгаар 10.4 – 12.6 градус , бусад сумдын нутгаар 13.9-17.1 градус дулаан байв. Агаарт өдөртөө аймгийн нийт сумдын нутгаар 25,0 - 29,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн нийт нутгаар 4,0 хүйтнээс градус 3,0 градус дулаан байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Жаргалант, Батцэнгэл, Өлзийт, Хотонт,Өгийнуур, Хашаат сумдын нутгаар 23,0-28,0 градус, бусад сумдын нутгаар 16,0 - 22,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Цэцэрлэг, ӨндөрУлаан, Хотонт, Чулуут, Батцэнгэл сумдын нутгаар 50,0-55,0 градус, бусад сумдын нуэгаар 56,0-63,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 4,0 градус хүйтнээс, 2,0 дулаан градус байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр бүх сумдын нутгаар 5 – 9 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт 1-6 өдөр бороо орж , 0,8 – 29,5 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Эрдэнэмандал сумын нутгаар 29,5 мм, Тариат сумын нутгаар хамгийн бага тунадас 0,8 мм унасан байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 9-24 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Өлзийт сумдын нутгаар секундэт 15- 24 метр хүрч ширүүсч аюулын хэмжээнд хүрсэн байна. Бусад сумдын нутгаар секундэт 9 - 14 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Тариат, Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Батцэнгэл, Төвшрүүлэх сумдын нутгаар 5-8 өдөр, бусад сумдын нутгаар 1-3 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал 60 гаруй хувь нь дунд, 30 орчим хувь нь муу байна. Ургамлын өндөр 3-5 см байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид: Энэ арав хоногт аймгийн нийм нутгаар 1м2 талбайд 1-4 ширхэг бэлчээрийн хортон царцаа ажиглагдсан байна
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, бод, мал төллөх, хонь хяргах зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Чулуут, Хангай, Цахир, ӨндөрУлаан, Өлзийт, Эрдэнэмандал, Жаргалант, Эрдэнэбулган сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа