Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 7 сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, ӨндөрУлаан , Цахир сумдын нутгаар 12.8 -14.4 градус, бусад сумдын нутгаар 15,0-18,6 градус дулаан байв. Агаарт өдөртөө аймгийн бүх сумдын нутгаар 25,0 - 31,0 градус хүрч халсан байлаа. Агаарт шөнөдөө 2,0-7,0 градус дулаан байлаа. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр Хашаат, Өгийнуур, Өлзийт сумдын нутгаар 1 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Өгийнуур, Хайрхан сумдын нутгаар 24,0 - 26,0 радус , бусад сумдын нутгаар 19,0-23,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр Эрдэнэбулган, Өлзийт, Хашаат, Өгийнуур сумдын нутгаар 57,0-61,0 градус, бусад сумдын нутгаар 49,0 – 54,0 градус хүрч халсан байна. Хөрсний гадарга дээр шөнөдөө 2,0 – 7,0 градус дулаан байлаа.Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр ихэнх сумдын нутгаар 15-22 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 11-25 өдөр бороо орж, 76,6 – 164,5 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Хашаат сумын нутгаар 164,5 мм, хамгийн бага тунадас Булган сумын нутгаар 76,6 мм унасан байна.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 9 - 20 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган, Эрдэнэмандал , ӨндөрУлаан сумдын нутгаар секундэт 18 – 20 метр хүрч аюулын хэмжээнд хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт сумдын нутгаар 4-10 өдөр, Тариат, Батцэнгэл, Жаргалант, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 1 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл:Энэ сарын мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалт, зуншлага сайн байна. Бэлчээрийн ургамлын өндөр 5-15 см байлаа./зураг/
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид: Энэ арав хоногт аймгийн нийм нутгаар 1 м2 талбайд 1-5 ширхэг бэлчээрийн хортон царцаа ажиглагдсан байна
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд хонь хяргах , бод мал хээлтүүлэх ажил явагдаж байна.Малын усан хангамж аймгийн нийт нутгаар сайн байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа