Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 8 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, ӨндөрУлаан, Цахир,Чулуут, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумдын нутгаар 11,7 – 14,7 градус , бусад сумдын нутгаар 15,0 -19,6 градус дулаан байв. Агаарт өдөртөө Тариат, Цэцэрлэг, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 22,0 – 25,0 градус,бусад сумдын нутгаар 26,0-30,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн нийт нутгаар 2,0 градус хүйтнээс, 7,0 градус дулаан байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр Хашаат суманд 1 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 17,0-25,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн нийт нутгаар 48,0 – 54,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 1,0 градус хүйтнээс 5,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр бүх сумдын нутгаар 5-10 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1-7 удаа бороо орж 0,0 - 32,1 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Жаргалант сумын нутгаар 32,1 мм, Булган, Эрдэнэбулган сумын нутгаар хамгийн бага тунадас 0,0 мм унасан байна. Төвшрүүлэх сумын нутгаар бороо ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7-20 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Эрдэнэбулган сумдын нутгаар секундэт 19-20 метр хүрч аюулын хэмжээнд хүрсэн байна. Бусад сумдын нутгаар секундэт 7-12 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Тариат, ӨндөрУлаан, Хайрхан, Өлзийт сумдын нутгаар 1 - 4 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалт, зуншлага сайн байна.Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 6-17 см байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1м2 талбайд 1-6 ширхэг бэлчээрийн хортон царцаа ажиглагдсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бод мал хээлтүүлэх, мал оторлох, хужир шүү бэлтгэх, өвс хадлан авах зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хашаат сумын нутгаар дунд , бусад сумдын нутгаар сайн байна.
ЦУОТХ-ийн дарга бөгөөд, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа