Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 6 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Чулуут, ӨндөрУлаан, Цахир, Булган, Хангай сумдын нутгаар 13,1 – 14,8 градус, бусад нутгаар 15,9 – 20,9 градус дулаан байв. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 25,0 - 31,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө ӨндөрУлаан, Хангай сумдын нутгаар 1,0 градус, бусад сумдын нутгаар 4,0 – 8,0 градус дулаан байна. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр Өлзийт, Хашаат сумдад 2 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Өлзийт, Батцэнгэл, Өгийнуур сумдын нутгаар 27,0 - 31,0 градус, бусад сумдын нутгаар 19,0 – 25,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн ихэнх сумдын нутгаар 51,0 – 60,0 градус хүрч халсан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 3,0 - 7,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр ихэнх сумдын нутгаар 7 – 9 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 2 – 8 өдөр бороо орж, 4,3 – 51,8 мм тунадас унасан байна. Хамгийн их нь Булган суманд 51,8 мм, хамгийн бага нь Өгийнуур Хангсумын нутгаар 4,3 мм тунадас унасан байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7 - 19 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган , Эрдэнэмандал сумдын нутгаар секундэт 16 – 19 метр хүрч аюулын хэмжээнд хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр ихэнх сумдын нутгаар 1 - 8 өдөр ажиглагдсан байлаа. Батцэнгэл, Жаргалант, ӨндөрУлаан, Булган, Цахир сумдын нутгаар 10 м/с дээш салхитай өдөр ажиглагдаагүй байлаа.
Ургамал бүрхүүл: Энэ сарын эхний арав хоногийн мэдээгээр аймгийн бүх сумдын нутгаар зуншлагын байдал хэвийн байна.Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 4 – 9 см байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид: Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн Хангай, Хайрхахнийт нутгаар 1м2 талбайд 1 - 5 ширхэг бэлчээрийн хортон царцаа ажиглагдсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд хөөвөр хялгах авах, хонь хяргах, отор хийх өгөх зэрэг ажлууд явагдаж, зуншлагын байдал хэвийн байна.Цэцэрлэг, Төвшрүүлэх, Батцэнгэл, Өлзийт, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
ЦУОТХ-ийн дарга бөгөөд, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа