Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 06 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Цахир, Тариат, ӨндөрУлаан, Чулуут, Хангай сумдын нутгаар 12,8 – 15,8 градус, бусад сумдын нутгаар 16,3 -20,7 градус дулаан байлаа. Аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас 1,3 – 5,4 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Хашаат, Өлзийт, Хайрхан, Батцэнгэл, Хотонт ,Төвшрүүлэх сумдын нутгаар 31,0 – 33,0 градус, бусад сумдын нутгаар 24,0 – 29,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн ихэнх сумдын нутгаар 1,0 – 8,0 градус дулаан байлаа. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр Хашаат, Өлзийт, Хайрхан, Батцэнгэл, Хотонт ,Төвшрүүлэх сумдын нутгаар 1 – 3 өдөр ажиглагдсан байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт ӨндөрУлаан, Төвшрүүлэх, Эрдэнэбулган сумдын нутгаар 19,0 – 23,0 градус, Батцэнгэл, Булган, Өлзийт, Эрдэнэмандал сумдын нутгаар 26,0 – 30,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэмандал, Эрдэнэбулган сумдын нутгаар 60,0 -66,0 градус,бусад сумдын нутгаар 54,0 - 59,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 1,0 -3,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр ихэнх сумдын нутгаар 8 -10 өдөр ажиглагдаагүй байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1,1 – 16,9 мм тунадас орсон байлаа.Хамгийн их нь Эрдэнэмандал суманд 16,9 мм , хамгийн бага нь Эрдэнэбулган сумын нутгаар 1,1 мм тунадас орсон байна. Хайрхан Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Өлзийт сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Эрдэнэмандал, Хайрхан сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 7 – 20 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хашаат сумдын нутгаар секундэт 16 – 20 метр хүрсэн байв. 10 м/с –ээс их салхитай өдөр ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 - 9 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг хашаалаагүй тайлбайн бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгаар ургамлын ургалт удаашралтай, ургамлын өндөр 3 - 5 см , зуншлагын байдал 70 орчим хувь нь дунд, 30 гаруй хувь нь муу байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг бэлчээрийн хортон царцааны ажиглалтын мэдээгээр ихэнх сумдын нутгаар 1м 2 талбайд 1 – 4 ширхэг царцаа ажиглагдсан байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл : МАА-н үйлдвэрлэлд бод мал төллөх, малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох, хонь хяргах зэрэг ажлууд явагдаж байна. Энэ арав хоногт Тариат, Чулуут, Хангай, Жаргалант, Хайрхан, Булган, Цахир, сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа