Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 08 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Цахир, Тариат, Хангай, Булган сумдын нутгаар 12,1 – 13,9 градус, бусад сумдын нутгаар 14,2 – 18,9 градус дулаан байлаа.Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Тариат, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Жаргалант сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,2 – 4,8 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө аймгийн ихэнх сумдын нутгаар 22,0 – 27,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө нийт нутгаар 2,0 - 8,0 градус дулаан байлаа. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 23,0 -27,0 градус, бусад сумдын нутгаар 16,0 – 20,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Цахир сумын нутгаар 34,0 градус, Төвшрүүлэх, Цэцэрлэг, Батцэнгэл, Өлзийт, Эрдэнэмандал сумдын нутгаар 49,0 – 54,0 градус, Хашаат, Өгийнуур сумдын нутгаар 56,0 – 60,0 градус, бусад сумдын нутгаар 41,0 – 47,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх сумдын нутгаар 2,0 - 7,0 градус дулаан байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр ихэнх сумдын нутгаар 1 - 7 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 13,2 – 57,7 мм тунадас орсон байлаа.Хамгийн их нь Батцэнгэл сумын нутгаар 57,7 мм , хамгийн бага нь Цахир сумын нутгаар 13,2 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Цахир сумын нутгаар олон жилийн дунджаас бага, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 6 – 17 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэбулган сумын нутгаар секундэт 17 метр хүрсэн байв. 10 м/с –ээс их салхитай өдөр Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хангай, Жаргалант Өгийнуур, Булган сумдын нутгаар 1 - 4 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг хашаалаагүй тайлбайн бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 6 -14 см , зуншлагын байдал 70 орчим хувь нь сайн, 30 грауй хувь нь дунд байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг бэлчээрийн хортон царцааны ажиглалтын мэдээгээр ихэнх сумдын нутгаар 1м 2 талбайд 1 – 5 ширхэг царцаа ажиглагдсан байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл : МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хужир шүү бэлтгэх, хадлан тэжээл авах, бод мал хээлтүүлэх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ арав хоногт Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байсан байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа