Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 09 дүгээр сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


2020 оны 09 дүгээр сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Цахир, Хангай, Чулуут, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 9.6–11.7 градус, бусад сумдын нутгаар 13.1-16.6 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Бүх сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,8–4,3 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Эрдэнэмандал, Хашаат, Өлзийт нутгаар 24,0-26,0 градус, бусад сумдын нутгаар 20,0–23,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, Чулуут, Хангай, Өндөр-Улаан, Цахир, Булган сумдын нутгаар 0,0-3,0 хүйтэн, бусад сумдын нутгаар 2-4 градус дулаан байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Өлзийт, Хашаат, Хотонт сумдын нутгаар 21,0-23,0 градус, бусад сумдын нутгаар 14,0-19,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Жаргалант сумын нутгаар 38,0 градус, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Чулуут, Өндөр-Улаан сумдын нутгаар 48,0-50,0 градус, бусад сумдын нутгаар 41,0-46,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Батцэнгэл, Булган, Хангай, Цахир, Өндөр-Улаан сумдын нутгаар 0-3 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1,0–4,0 градус дулаан байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр ихэнх сумдын нутгаар 2–8 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт сумдын нутгаар 0,3 - 12,9 мм тунадас орсон байлаа. Хамгийн их нь Цахир сумын нутгаар 12,9 мм, хамгийн бага нь Хашаат сумын нутгаар 0,3 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Цахир сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Хангай, Эрдэнэмандал, Жаргалант сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 7-19 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэмандал сумын нутгаар секундэт 19 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр Тариат, Цахир, Өндөр-Улаан, Булган, Жаргалант, Батцэнгэл, Хотонт сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1-5 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл: Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг хашаалаагүй тайлбайн бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгаар зуншлагын байдал 80 орчим хувь нь хэвийн, 20 орчим хувь нь дунд байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж, мэрэгчид: Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг бэлчээрийн хортон царцааны ажиглалтын мэдээгээр ихэнх сумдын нутгаар 1м2 талбайд 1–3 ширхэг царцаа ажиглагдсан байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд Отор нүүдэл, Хадлан тэжээл бэлтгэх, Сааль сүү бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна. Батцэнгэл, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ХААЦУ-ын Ахлах техникч Л.Янжинлхам