Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020-оны 01 дүгээр сарын сүүлийн арав хоногийн ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Чулуут, Өлзийт, ӨндөрУлаан, Цахир , Өгийнуур сумдын нутгаар 20,8 – 21.8 градус , бусад сумдын нутгаар 11,5 – 19,7 градус хүйтэн байлаа. Бүх сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,2 – 5,7 градусаар дулаан байв. Агаарт өдөртөө Эрдэнэбулган суманд 4 градус дулаан, бусад сумдын нутгаар 1,0 – 12,0 градус хүйтэн байв. Агаарт шөнөдөө Тариат, ӨндөрУлаан, Чулуут, Өгийнуур, Өлзийт сумдын 30,0 -33,0 градус, бусад нутгаар 21,0 – 29,0 градус хүйтэн байлаа. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Тариат, Чулуут, Өлзийт, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар 1 - 5 өдөр ажиглагдсан байв.
Хөрсний гадаргын температур: :Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 15,0 – 20,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган сумын нутгаар 10,0 градус,Төвшрүүлэх сумын нутгаар 6 градус дулаан, бусад сумдын нутгаар 1,0 - 6,0 градус хүйтэн байсан. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх нутгаар 25,0 - 33,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт Эрдэнэбулган, Тариат, Цэцэрлэг, Хайрхан сумдын нутгаар 1 өдөр цас орж, 0,0 мм тунадас орлоо. Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Жаргалант, Чулуут, Хангай, Өлзийт, Хотонт, Өндөр-Улаан, Өгийнуур, Булган, Цахир сумдын нутгаар цас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 3 – 15 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган сумын нутгаар секундэт 15 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Төвшрүүлэх, Хашаат, Булган сумд ын нутгаар 1 – 3 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар 4– 10 балын цасан бүрхүүлтэй байв. Аймгийн ихэнх сумдын нутгаар цасны дундаж өндөр 0 – 4 см байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд отор нүүдэл хийх, мал нэмэгдэл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ арав хоногийн мэдээгээр мал өвөлжилтийн байдал Жаргалант сумын Хоолт, Асайт, Эрдэнэ-уул багууд, Цэцэрлэг сумын Хужирт, Туулант, Чулуут багуудад хүндэрсэн байв. Төвшрүүлэх, Жаргалант, Батцэнгэл, Хашаат, Хайрхан сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
УА,ХААЦУ-ын ахлах техникч Б.Нарантуяа.