Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 05 дугаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 5,1 – 12,0 градус дулаан байлаа.Олон жилийн дундажтай харьцуулахад Хайрхран сумын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,5 – 3,3 грудасаар хүйтэн байсан байна. Агаарт өдөртөө Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хашаат, Өлзийт, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 27,0 - 29,6 градус, бусад сумдын нутгаар 21,0 - 26,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн ихэнх сумдын нутгаар 2,0 - 7,0 градус хүйтэн байлаа. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн ихэнх сумдын нутгаар 15,0 – 21,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Жаргалант, Өлзийт, Хангай, Цахир, Чулуут, Хашаат, Хотонт сумдын нутгаар 47,0 – 49,0 градус, бусад сумдын нутгаар 52,0 – 56,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх сумдын нутгаар 2,0 - 8,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр аймгийн бүх сумдын нутгаар 2 - 6 өдөр 40,0 градусыг давж дулаарсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1,0 – 29,9 мм хур тунадас орлоо. ӨндөрУлаан сумын нутгаар хамгийн бага 1,0 мм тунадас , хамгийн их нь Хашаат сумын 29,9 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Тариат, Цэцэрлэг, Хашаат, Хангай, Өлзийт сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Жаргалант, Хотонт, Өгийнуур, Булган, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 12 - 25 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэмандал сумын нутгаар секундэт 25 метр буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна. 10 м/с –ээс их салхитай өдөр аймгийн бүх сумдын нутгаар 4 - 10 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл: Энэ арав хоногийн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал аймгийн нийт нутгийн 50 хувьд нь сайн, 40 гаруй хувьд нь дунд ,10 орчим хувь нь муу байлаа.Ургамлын дундаж өндөр 2 – 4 см байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бод мал төллөх, мал хөнгөлөх, газар тариалангийн үйлдвэрлэлд төмс, тэжээлийн ургамал тарих зэрэг ажлууд явагдаж байна. Цаг агаар дулаарч байгаа боловч аймгийн ихэнх сумдын нутгаар салхи шуурга ихтэй байгаа нь мал төллөх, малын бэлчээрлэлт, бэлчээрийн ургамлын ургалт, мал хаваржилтийн байдалд тааламжгүй нөлөө үзүүлж байна. Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Чулуут, Хангай, Жаргалант, ӨндөрУлаан, Өлзийт, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа