Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 6 дугаар сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, Цахир, ӨндөрУлаан нутгаар 12,5-15,0 градус, бусад сумдын нутгаар 15,5-18,5 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Хашаат, Төвшрүүлэх сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,5-3,5 градусаар хүйтэн байсан байна. Агаарт өдөртөө Цахир, Хангай, Чулуут, Цэцэрлэг, Тариат сумдын нутгаар 24,0-27,0 градус, бусад сумдын нутгаар 28,0-33,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Чулуут, ӨндөрУлаан, Хангай сумдын нутгаар 1,0-2,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 2,0-6,0 градус дулаан байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард аймгийн ихэнх сумдын нутгаар 21,0-26,0 градус дулаан байсан байна. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн ихэнх нутгаар 57,0-64,0 градус хүрч халсан байна. Хөрсний гадарга дээр шөнөдөө Жаргалант, Хангай, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 1,0-4,0 градус хүйтэн, бусад нутгаар 2,0-4,0 градус дулаан байсан байна. Аймгий ихэнх нутгаар хөрсний гадарга дээр 40,0 градусыг давж 15-25 өдөр дулаарсан байлаа.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 23,7-84,1 мм хур тунадас орсон байв. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Жаргалант, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, Тариат, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Хашаат, ӨндөрУлаан сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 12 – 29 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар түр зуур секундэт 29 метр хүрсэн байлаа. Аймгийн ихэнх сумдын нутгаар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байлаа. 10м/с дээш салхитай өдөр Хайрхан, Хотонт, Өгийнуур, ӨндөрУлаан, Чулуут, Төвшрүүлэх сумдын нутгаар 3-9 өдөр, Эрдэнэмандал, Тариат, Хашаат, Хангай сумдын нутгаар 20-24 өдөр, бусад сумдын нутгаар 12-18 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал сарын эхээр Хангай, Цахир сумдын нутгаар муу, Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хайрхан, Булган сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд , сарын дунд үеэр аймгийн нийт нутгийн 70 орчим хувь нь сайн, 20 гаруй хувь нь дунд , сарын сүүлчээр аймгийн ихэнх нутгаар сайн , ургамлын дундаж өндөр 4-7 см байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд хонь хяргах, малд тарилга хийх, туулга өгөх, сааль сүүл бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна.Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа