Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 08 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт аймгийн ихэнх нутгаар 15,9 – 21,3 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас 1,4 - 6,4 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 26,0 – 33,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Чулуут, Цэцэрлэг, Жаргалант, Тариат, ӨндөрУлаан, Булган, сумдын нутгаар 2,0 - 5,0 градус , бусад нутгаар 8,0 - 12,0 градус дулаан байсан байна. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр Хашаат, Өлзийт, Хайрхан, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 1 - 2 өдөр ажиглагдсан байлаа
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Хашаат, Хайрхан, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 28,0 – 29,0 градус, бусад сумдын нутгаар 22,0 – 27,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Батцэнгэл, Хашаат, Хангай, Булган сумдын нутгаар 61,0 – 65,0 градус, бусад сумдын нутгаар 54,0 - 58,0 градус хүртэл халсан байна. Хөрсний гадарга дээр шөнөдөө Хангай сумын нутгаар 2,0 градус хүйтэн, Тариат, Жаргалант, Цэцэрлэг, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 2,0 - 4,0 градус, бусад сумдын нутгаар 7,0 – 10,0 градус дулаан байсан байна. 40 градусаас дээш дулаарсан өдөр аймгийн нийт нутгаар 4 - 9 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 4,1 – 37,9 мм хур тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Чулуут, Хайрхан сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Батцэнгэл, Жаргалант, Өлзийт сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 8 – 17 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Төвшрүүлэх сумын нутгаар түр зуур секундэт 17 метр хүрсэн байлаа. 10 м/с–ээс их салхитай өдөр Чулуут, Өгийнуур, Өлзийт сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 – 7 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нутгаар бэлчээрийн ургамлын ургалт, зуншлагын байдал Цэцэрлэг сумын өмнөд , Хотонт сумын нутгаар дунд , бусад нутгаар сайн байлаа. Ургамлын өндөр 6 - 15 см байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд сааль сүү бэлтгэх, мал хээлтүүлэх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа