Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 03 дугаар сарын эхний хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Цахир, Чулуут, Хангай, ӨндөрУлаан сумдын нутгаар 3,9 - 7,6 градус хүйтэн , бусад сумдын нутгаар 0,2 – 1,9 градус дулаан байлаа.Олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас 10,0 – 14,2 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Хангай, Чулуут, Цахир сумдын нутгаар 6,0 – 9,0 градус, бусад сумдын нутгаар 10,0 – 14,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат Хангай, Чулуут, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 19,0 - 23,0 градус, бусад нутгаар 12,0 - 17,0 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, ӨндөрУлаан, Хангай, Булган, Цахир сумдын нутгаар 2,0 – 9,0 градус хүйтэн, бусад нутгаар 1,0 – 7,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Батцэнгэл, Эрдэнэмандал, Хашаат сумдын нутгаар 26,0 - 31,0 градус , Тариат, Хангай сумдын нутгаар 12,0 - 16,0 градус, бусад сумдын нутгаар 21,0 - 25,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө Тариат, Хангай, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 22,0 – 26,0 градус, бусад сумдын нутгаар 16,0 – 18,0 градус хүйтэн байсан байна
Хур тунадас: Энэ арав хоногт Хотонт, Төвшрүүлэх сумдын нутгаар цас ороогүй, бусад нутгаар 0,0 – 0,6 мм тунадас орсон байлаа.Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Чулуут, Тариат, Жаргалант, Булган сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орсон байв.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 14 – 29 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Батцэнгэл, Эрдэнэбулган, Булган, Хайрхан сумдын нутгаар түр зуур секундэт 21 -29 метр буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна. 10 м/с–ээс их салхитай дээш өдөр аймгийн нийт нутгаар ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ арав хоногийн сумын төвийн ойролцоо хэмжсэн мэдээгээр аймгийн нийт нутгийн 30 орчим хувьд нь цастай, цасны дундаж зузаан 1 см байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд мал төллөх, отор нүүдэл хийх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Аймгийн нийт нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч , шөнөдөө жиндүү хүйтэн байгаа нь мал төллөлт, малын бэлчээрлэлт болон мал хаваржилтанд тааламжгүй байлаа. Аймгийн ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд байсан байна.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа